Японы Ямагата мужийн Цүрүока хотын тэнгисийн эрэг орчмоос гурван хүний цогцос олджээ. NHK сувгийн мэдээлж буйгаар амиа алдсан хүмүүс нь БНАСАУ-ын иргэд байх магадлалтай гэнэ.
Амиа алдагсад бүгд аврах хантааз өмссөн байжээ. Нэгийнх нь гадуур хувцсан дээр Ким Ир Сений хөрөг бүхий тэмдэг хадаастай байсан гэнэ. Цагдаа нарын мэдээлж буйгаар эрчүүд модон завиар хөвж ирсэн бололтой. Энэхүү модон завь нь хоёр хоногийн өмнө Ямагатагийн эргээс олдсон юм.