Шинэ жилийн үеэр баялаг дуудах 3 арга

Жилийн хамгийн шидтэй үе ирэхэд хэдхэн хоног үлдээд байна. Шинэ жилийн өдрүүдийн энерги өндөртэй өдрүүдэд амьдралдаа баялаг, аз жаргал дуудаж болно.

Арга №1

“Алтан хүүхдий”

Баялаг дууддаг арга. Алтлаг, эсвэл улаан, мөнгөлөг өнгийн материалаар бяцхан хүүдий оёж, дотор нь алтлаг өнгийн 12 зоос, эсвэл томоохон зоосон мөнгө хийж, гэр бүлийнхээ хамгийн бяцхан гишүүнээр гацууртаа зүүлгээрэй.

Арга №2

“Шидэт хоёр даашинз”

Амжилт, азыг авчирдаг. Ерөнхийдөө заавал хоёр даашинз байх албагүй. Нэг гоёлоо шинэ он гарахын өмнө өмсөөд шинэ он гарснаас 5 минутын дараа шинэ, эсвэл хуучин даашинзаа чимэглэн сольж өмсөөрэй. Болохгүй бол чимэглэл, цаг зүүсэн ч болно.

Арга №3

“Шинэ жилийн ширээний бүтээлэг доорх нууц”

Баялаг, тогтвортой байдлыг даллана. Үүнийг хийснээ хэнд ч хэлж, үзүүлж болохгүй. Зоосон мөнгө, эсвэл зоосыг шинэ жилийн ширээний бүтээл дороо нуу. Шинэ оны гарсны дараа түүнийгээ авч түрийвчиндээ хийгээд, битгий үрээрэй. Энэ нь тогтвортой баялгийг дууддаг.

 

One thought on “Шинэ жилийн үеэр баялаг дуудах 3 арга

  1. BIL 2017-12-04 18:55 at 18:55

    YU sasan setgel minibvtekh boltugai

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн