cov-1280x853.jpg

2022-08-31 11:51
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 83 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан байна. Үүнээс 30 нь нийслэлд, 53 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 979,178 болсон аж. Иймд иргэдийг битүү орчинд амны хаалтаа зүүхийг анхааруулж байна.

horig-huns.png

2022-08-31 11:23
Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 сарын 15-ны өдрийн А/370 тушаалаар Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон дараах хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан. Уг жагсаалтыг МХЕГ-аас танилцууллаа. 1. Бүх төрлийн хийжүүлсэн ундаа 2. Энергийн болон спортын ундаа 3. Байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа 4. Өндөг болон элсэн чихрээр […]

bum.png

2022-08-31 11:08
Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хичээл заалгүй мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Харин Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир түүх соёлын хичээл заахаар болжээ. Анх Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж жил бүр тусгай сэдвийн дагуу хүүхэд багачуудад теле хичээл ордог байсан юм. Уг уламжлалыг үргэлжлүүлэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга мөн эх орон, түүх уламжлалын хичээл […]

eon.jpg

2022-08-31 10:48
УУХҮ-ийн сайдын албан тушаалаас өчигдөр чөлөөлөгдсөн Г.Ёндонг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилох үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр ЗГХЭГ-ын даргад өгчээ.

zas1.jpg

2022-08-31 10:25
Нийслэлийн хэмжээнд авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Усны гудамж буюу Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэлх замын зорчих хэсэгт асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийж өчигдөр дуусжээ. Тус авто замд 2010 оноос хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад ан цав, хагарал ихээр […]

uuriin-ongots-1024x639.jpeg

2022-08-31 09:50
БНСУ-д ирж байгаа гадаад, дотоодын бүх иргэнээс 2022 оны есдүгээр сарын 3-наас эхлэн коранавируст халдварын PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгсөн байхыг шаардахгүй хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамны Дэд Сайд И Ги Иль мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төвийн хуралдааны үеэр хэлсэн хэмээн БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас […]

bat-1.jpg

2022-08-31 09:44
Өчигдөр Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Шинээр томилогдсон сайд нар дунд иргэдийн хамгийн их гайхшрал, дургүйцлийг хүргэсэн нь яамгүй сайдууд байв. Ерөнхий Сайдын тайлбарласанчилан салбар дундын зохицуулалтыг хангах, салангид чиг үүргүүдийг нэгдсэн бодлогоор […]

dul-1-1280x701.jpg

2022-08-31 09:30
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн хурал Эрчим хүчний яаманд өчигдөр болов. Эрчим хүчний салбарын төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 42 ААН, байгууллагуудын ерөнхий инженерүүд оролцож, 2022 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл зэргийг төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцлээ. Дулааны цахилгаан станцуудын […]

gadaad-1-1280x783.jpg

2022-08-31 09:13
Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний ээлжит уулзалт 2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр боллоо. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, хятадын талаас тус улсын Гадаад хэргийн дэд сайд Ма Жаөшү, оросын талаас тус улсын Гадаад хэргийн яамны Азийн 1 дүгээр газрын захирал Георгий Вениаминович Зиновьев нар […]

uil.jpg

2022-08-31 09:01
Өнөөдөр буюу 2022 оны наймдугаар сарын 31-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна. ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ 08:30 цагт: Гэмтлийн эмнэлгийн зөвлөх эмч Р.Шагдарсүрэнгийн шинэ номын нээлт болно. Утас: 88006833 “BLUE SKY” ЗОЧИД БУУДАЛ 09:30 цагт: “Туслах малчдын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт”-ийн асуудлаар ХЭҮК болон бусад байгууллагууд хамтран […]