БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022”-ийг есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022”-ийн үеэр Солонгосын соёл урлагийн төрөл бүрийн арга хэмжээнүүд болно.

Хөтөлбөр:

  • Есдүгээр сарын 2-ны өдөр БНСУ-ын алдартай уран бүтээлчдийн тоглолт, урлаг соёлын дээжээс толиулуулж, “Little forest” киног үзүүлнэ.
  • Есдүгээр сарын 3-ны өдөр зорин ирсэн хүн бүр оролцох боломжтой “OPEN MIC” болон “OX” асуулт, хариултын тэмцээн зохион байгуулна.
  • Есдүгээр сарын 4-ний өдөр БНСУ-ын ЭСЯ-ны ахлах тогооч өөрийн гараар Солонгос үндэсний хоол (K-Food) хийж амталгаа явуулна.
  • Өдөрлөгийн үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжүүд сурталчилгааны асрыг нээж, хөнгөлөлт урамшууллыг үзүүлнэ.
  • Түүнчлэн Солонгосоос Make-up Artist ирж K-Beauty Make Up шоу зохиохоор төлөвлөжээ.
  • “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022” өдөрлөгт өргөнөөр оролцохыг зохион байгуулагчид урилаа.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн