Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарласан.

Сарын хүрээнд Хавдар Судлалын Үндэсний Төв/ХСҮТ/ албан тушаал үл харгалзан бүх хүнд 3 сая төгрөгийн урамшуулал өгчээ. Энэ нь ажил үүргээ гүйцэтгэж буй бүх ажилтны нийгмийн баталгааг хангах, ажиллах урам зоригийг нэмэгдүүлсэн явдал бөгөөд иргэдэд чанартай, сайн тусламж үйлчилгээг үзүүлэхийн төлөө тогтмол цалинтай эмнэлгийн ажилтнуудыг идэвхжүүлэх, бүтээмжтэй, чанартай, үр дүнтэй хөдөлмөрлөснийхөө хэрээр үнэлэгддэг цалин урамшуулал авдаг тогтолцоог бий болгохын төлөө ХСҮТ хичээн ажиллаж байгааг мэдээлэв.

Сувилагч, тусгай мэргэжилтэн нийт 198 ажилтанд эмнэлгийн нэмэгдэл үндсэн цалингийн 20%-ийг наймдугаар сарын 1-нээс олгожээ.

Үүнээс гадна тус төвд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй ажилтан тус бүрд 670,900 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийг дэмжих багц бүтээгдэхүүнийг нэг удаа өгсөн гэв.

ХСҮТ 530 гаруй эмч ажилтантай бөгөөд жилд дунджаар 100,000 орчим хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Хавдар Судлалын Үндэсний Төв бүх ажилтандаа гурван сая төгрөгийн урамшуулал өгчээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн