ЭМЯ: Сүүлийн 24 цагт 83 тохиолдол бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 83 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан байна. Үүнээс 30 нь нийслэлд, 53 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 979,178 болсон аж. Иймд иргэдийг битүү орчинд амны хаалтаа зүүхийг анхааруулж байна.