03-6-1-1-1.jpg

2021-03-15 11:04
Энэ сарын 14-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1284 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1068, хулгайтай холбоотой 13, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 117, гэмт хэргийн шинжтэй 56 мэдээлэл ирсэн байна. Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 60, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 82, хүний биед халдсан 58, […]

161378829_467249571095027_3224143139768621253_n.jpg

2021-03-15 10:36
Ойрын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Б.Дуламсүрэн, Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир нар мэдээлэл хийлээ. Гуравдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Монгол орны нийт нутгаар салхины хурд 20-24 м/с, зарим үед 30-34 м/с хүрч, нутгийн хойд хэсгээр цасан шуурга, […]

98176754_657070448185304_7016682127240462336_n-580x365.jpg

2021-03-15 10:33
Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас  Дундговь аймагт таван хүн, Архангай аймгийн Өгийнуур суманд таван настай нэг хүүхэд нас барсан харамсалтай мэдээ бүртгэгдсэн талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир мэдээллээ. Цасан болон шороон шуурганы улмаас төөрч алга болсон 467 хүнийг эсэн мэнд олсон. Өнөөдөр 10:00 цагийн байдлаар үлдсэн 81 иргэнийг […]

vac1-2.jpg

2021-03-15 10:33
Боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид энэ сарын 10-ны өдрөөс эхлэн дархлаажуулалтад хамрагдсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 8 дүүргийн нийт 18134 багш, ажилтнууд буюу 52,2 хувь дархлаажуулалтад хамрагдаад байна. Багануур дүүргийн тухайд өнөөдрөөс вакцинжуулалтад хамрагдаж эхэлнэ. Багахангай, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагынхан вакцинжуулалтад хамрагдаж дууссан байна.   Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

vac-2.jpg

2021-03-15 10:26
2021 оны 3 дугаар сарын 14 өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг гүйцэтгэж буй Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нартай цахимаар уулзалт хийв. Уулзалтаар вакцинжуулалтанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдлөө. Тухайлбал зарим дүүрэг эмч нарын ачааллыг тэнцвэржүүлж, сэлгэн ажиллуулах хэлбэрээр эмчийг амраах цаг […]

ontsgoi.jpg

2021-03-15 10:14
Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас нийт есөн аймагт 548 иргэн сураггүй болсон дуудлагыг ОБЕГ хүлээн авчээ. Үүнээс 467 иргэнийг эсэн мэнд олсон. Өнөөдөр 09:00 цагийн байдлаар үлдсэн 81 иргэнийг хайх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгааг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир хэллээ. Хайж буй 81 иргэний 68 нь Дундговь аймгийнх аж.

mungu-1024x640.jpg

2021-03-15 10:00
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2021 оны эхний 2 сард 476.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 35.2 тэрбум төгрөгөөр буюу 8 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 35.2 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 33.7 (10.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нийгмийн […]

mal3.jpg

2021-03-15 09:26
Том малын зүй бус хорогдол 2021 оны эхний 2 сард улсын хэмжээнд 540.4 мянга болж, өмнөх оны мөн үеэс 366.4 (3.1 дахин их) мянгаар нэмэгдсэн байна. Харин 2021 оны 2 дугаар сард 243.9 мянган толгой мал хорогдсон нь эхний 2 сард хорогдсон малын 45.1 хувийг эзэлж байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч […]

11ef915a417fa65498047b71e3613795.jpg

2021-03-15 09:17
Улсын Онцгой комиссын хуралдаанаар нийслэл хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлсэн. Ингэснээр өнөөдрөөс буюу 15-аас дараах 14 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлаад байна. Үүнд, 1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн 2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, […]