Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцууллаа.
Гуравдугаар сарын 14-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 9410 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингээд 122 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 118 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн. Тухайн хүн Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн бөгөөд нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 424 боллоо.
Шинээр батлагдсан 122 тохиолдлын 116 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 5 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:
ХУД-ийн 20 дугаар хороо,
БГД-ийн 4, 16 дугаар хороо
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 4083 болсноос дотоодын халдварын тоо 3551 боллоо. Нийтдээ 973 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 2
- Хүнд 6
- Хүндэвтэр 65
- Хөнгөн 900 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 30 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 4083 үүнээс эдгэрсэн 3,031 буюу 80 хувь байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 3203 байна.
- Завхан-6 /Шилүүстэй суманд 2 тохиолдол нэмэгдэв/
- Архангай-3
- Орхон-25
- Төв аймаг-16 /Зуунмод суманд 1 тохиолдол нэмэгдэв/
- Сэлэнгэ аймаг-217
- Дархан-Уул-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь аймаг-32 байна.
Л.Баяр