ллллллллллллллллллллл-1024x670.jpg

2021-04-12 17:01
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр (2021.04.12) дараах цэгүүдэд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг авч байна.  БГД-ийн 13 дугаар сургууль СБД-ийн 31 дүгээр сургууль ЧД-ийн 50 дугаар сургууль Шинжилгээний цэгүүд 10:00-17:00 цагт ажиллах бөгөөд цаг авах шаардлагагүй гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

del-1024x576.jpg

2021-04-12 16:32
Баянзүрх дүүргийн прокурорын газраас зөрчилд холбогдогч Т.Дэлгэрмөрөнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар /Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон/, Мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар /Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн/, Зөрчлийн тухай хуулийн тусгай […]

4d671e2c9439538c002b541ad54eafac_x3.jpg

2021-04-12 16:23
Засгийн газраас иргэдэд олгож буй 300,000 төгрөгийн дэмжлэгийг аваагүй иргэдээс ирүүлсэн түгээмэл асуултад хариулт өгч байна. 1. Ямар дансаар мөнгө авах вэ 2. Эдгээр 7 төрлийн үйлчилгээнд холбосон дансгүй бол яах вэ 3. И баримтад бүртгэлтэй ч дансанд мөнгө ороогүй иргэдийн мөнгө хэзээ орох вэ 4. Цахим төлбөрийн системд хэрхэн бүртгүүлэх вэ 5. Өмнө нь […]

hul.jpg

2021-04-12 16:07
Улсын начин Э.Энхбатыг өнөөдөр /2021.4.12/ БНСУ руу авч явлаа. Түүнийг ар гэрийнх нь саналыг үндэслэн БНСУ руу эмчлүүлэхээр авч явж байгаа аж. Онгоцонд ар гэрийнхнээс нь гадна Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хоёр эмч, нэг сувилагч дагалдаж яваа юм байна. Эмч нарын баг өвчтөнийг БНСУ-ын эмнэлэгт хүлээлгэж өгөөд буцах гэнэ. Тэрбээр тархины хүнд бэртэл гэмтлээс шалтгаалан энэ […]

z26827273VKoronawirus-w-Niemczech-szczepienia-zdjecie-il-2.jpg

2021-04-12 16:01
Өнөөдрөөс эхлэн 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж байгаа. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. -Хөл хорионы үеэр 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулахаар боллоо. Энэ талаар мэдээлэл өгнө үү? -60-аас дээш насны эрүүл мэндийн 4-р бүлэгт хамаарах буюу хүний асаргаанд байдаг, гадуур явах боломжгүй өндөр настай, зорилтот […]

niisleliin-porkuror.jpg

2021-04-12 15:14
Нийслэлийн прокурорын газраас 2021 оны нэгдүгээр улиралд тавьж ажилласан Эрүүгийн хэрэг, шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг Улсын прокурорын ерөнхий газар өнөөдөр танилцуулав. Нийслэлийн прокурорын газраас энэ оны нэгдүгээр улиралд 358 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, 773 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Хяналт тавьж ажилласан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 22 буюу 6.5%-аар өсөж, эрүүгийн хэрэг 106 буюу 12%-аар буурсан […]

miat1.jpg

2021-04-12 15:12
Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеийнхээс 37.1 мянга буюу 90.2 хувиар багасав. Манай улсын хилээр энэ оны эхний улиралд 189.9 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 362 (65,6 хувь) мянгаар багасжээ. Улсын хилээр дээрх хугацаанд 95,6 мянган зорчигч орсон байна. Зорчигчдын 33,9 хувь нь Гашуунсухайт, 24,7 хувь нь […]

погода-весна-1.jpg

2021-04-12 15:02
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхжиж мөс эрчимтэй хайлж байна. Мөн хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байгаа […]

NARAN-TSETSEG.jpg

2021-04-12 14:50
Өнгөрсөн 7 хоногт Газарзүй, геоэкологийн хүрээлэнд ажиллаа. Үүнээс байгаль орчинд нөлөөтэй судалгаа, туршилтаас онцлон хуваалцмаар санагдлаа. Тус хүрээлэн 1990-ээд оноос хойш Улаанбаатар хотод орчны бохирдлын судалгааг хийж гэр хороолол, зах, хур хогийн цэг орчмын хөрсний бохирдол их байгааг судалгаагаар тогтоож, зарим хэсэгт гүний усыг бохирдуулах хэмжээнд хүрчээ. Цагаан давааны хогийн цэг гэхэд хөрсний 3-5 метр […]

171051785_5439306099475105_7404769872836366446_n_20210412121330-1024x512.jpg

2021-04-12 14:43
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм. Тухайлбал,  иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа барилгын болон бусад чиглэлээр ухаад орхисон нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэх […]