Улсын начин Э.Энхбатыг өнөөдөр /2021.4.12/ БНСУ руу авч явлаа. Түүнийг ар гэрийнх нь саналыг үндэслэн БНСУ руу эмчлүүлэхээр авч явж байгаа аж.
Онгоцонд ар гэрийнхнээс нь гадна Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хоёр эмч, нэг сувилагч дагалдаж яваа юм байна. Эмч нарын баг өвчтөнийг БНСУ-ын эмнэлэгт хүлээлгэж өгөөд буцах гэнэ.
Тэрбээр тархины хүнд бэртэл гэмтлээс шалтгаалан энэ сарын 2-ноос эхлэн бүтэн унтуулга, амьсгалын аппараттай байгаа ажээ.
Эргэн сануулахад, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан юм. Улсын начин Э.Энхбатын биед гэмтэл учруулсан гэх Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын цагдан хорих 461-р ангид саатуулагдаж байгаа.
Л.Баяр