1515151515-1-1024x683.png

2021-04-22 15:58
Америкийн Pfizer компани Мексик, Польш гэсэн хоёр улсаас COVID-19-ийн өөрсдийнх нь вакцины дуураймлыг илрүүлсэн талаар Wall Street Journal сонинд бичжээ. Мексикт 80-аад хүн эмнэлэгт Pfizer/BioNTech-ийн гэсэн хуурамч вакцин хийлгэж, тун бүрт 1000-аад доллар төлжээ. Мексикээс илрүүлсэн савлагаа нь хуурамч шошготой байсан гэнэ. Үүнээс гадна Польшоос хуурамч вакцин илэрсэн нь шалгалтаар үрчлээний эсрэг эм байсан гэжээ. […]

oron-nutag-1024x512.jpg

2021-04-22 15:16
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос гарах, мөн орох хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Иргэд хөдөө, орон нутгийг зорихдоо анхаарах зүйлсийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа. -Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэр байна вэ? -Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гарч байгаа тээврийн хэрэгслийн […]

munherdene.jpg

2021-04-22 14:49
Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаж, Дээд шүүхэд хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн захирамжийг та хэрхэн дүгнэж байна? -Захирамж буюу эрх зүйн акт гаргасан байсан. Ерөнхийлөгчид олгох тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд хуульчилсан байдаг. Ерөнхийлөгчид улс төрийн намын талаар тодорхой бүрэн эрх Үндсэн хуулиар олгоогүй тул уг захирамжийг […]

munhtsetseg.jpg

2021-04-22 14:42
Дэлхийн гуравдагч орнуудын шинжлэх ухааны академи (TWAS)-аас өнөөдөр тохиож буй “Олон улсын эх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол улсаас ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрхлэгч доктор Ц.Мөнхцэцэгийг онцолжээ. 2009 оноос хойш НҮБ-ийн ерөнхий ассемблейн тогтоолын дагуу жил бүрийн 4-р сарын 22-ны өдрийг “Бидний амьдарч буй эх дэлхийгээ хайрлан хамгаалахын төлөө, илүү их […]

medee-1024x683.jpg

2021-04-22 13:39
Коронавируст халдварын эсрэг вакцины хоёр дахь тунг цар тахлын эсрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдад хийж байгаа. Гэвч өнөөдөр өглөө вакцины хоёр дахь тунд хамрагдах гэсэн иргэд 11 дүгээр сургуулийн гадна олноороо цугларч, урт цуваа үүсгэлээ. Иргэдийн хэлж буйгаар зарим мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр 50-аас дээш […]

delhii.jpg

2021-04-22 12:52
АНУ-ын сенатор Гэйлорд Нелсоны санаачлагаар 1970 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр 20 сая хүн нэгдэн оролцсон Эх дэлхийн анхны өдрөөс хойш өдгөө дэлхийн 193 орон, 1 тэрбум гаруй хүмүүс эх дэлхийгээ, байгаль орчноо хамгаалахын төлөө нэгдэн тэмдэглэн өнгөрүүлж байна. Эх дэлхийн өдрийг 2009 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейгаас “Олон улсын Эх дэлхийн […]

kowgaks1.jpg

2021-04-22 11:56
Олон улсын вакцин хангамжийн “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 50.400 тун Астразенека AZD1222 вакциныг өчигдөр хүлээн авлаа. Энэ нь 2021 оны эхний хагас жилийн хугацаанд Монгол Улсад олгохоор хуваарилагдсан 239.160 тун вакцины нэг хэсэг бөгөөд дээрх дүнг задлавал, “Ковид-19” халдварын эсрэг Астразенека AZD1222 вакцинаас тавдугаар сарыг дуустлах хугацаанд 112.800 тун, Пфайзер/БиоНТех BNT162 вакцинаас […]

em4-1024x683.jpg

2021-04-22 11:26
ЭМЯ-наас коронавируст халдварын ээлжит мэдээллийг хүргэж байна. Коронавируст халдвараар 5 хүн нас барж нийт нас баралтын тоо 61 боллоо. Нас барсан иргэдийн хувьд , Дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 90 настай эмэгтэй, Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 48 настай эрэгтэй, Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр онош […]

covid12-1024x576.jpg

2021-04-22 11:21
Сүүлийн 24 цагт нийт лабораторид арван мянга гаруй шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,328 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал, Батлагдсан тохиолдлын 1,245 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 80 тохиолдол батлагдлаа. Гурав нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгджээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 26,692 боллоо.   Л.Баяр

covid.png

2021-04-22 11:08
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа. Дөрөвдүгээр сарын 20-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт  лабораторид 15,005 шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,328тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал, Батлагдсан тохиолдлын 1,245 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 80 тохиолдол батлагдлаа. Гурав нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 […]