АНУ-ын сенатор Гэйлорд Нелсоны санаачлагаар 1970 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр 20 сая хүн нэгдэн оролцсон Эх дэлхийн анхны өдрөөс хойш өдгөө дэлхийн 193 орон, 1 тэрбум гаруй хүмүүс эх дэлхийгээ, байгаль орчноо хамгаалахын төлөө нэгдэн тэмдэглэн өнгөрүүлж байна.
Эх дэлхийн өдрийг 2009 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейгаас “Олон улсын Эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг албан ёсоор гаргасан юм. Энэ жилийн хувьд тус өдрийг “ЭХ ДЭЛХИЙГЭЭ СЭРГЭЭЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөнд өртөгдөн ургамлын төрөл зүйлийн хомсдолд нэрвэгдэж буй даян дэлхийн 8 дахь орон болсон. Тиймээс манай улсад өнөөдөр хүний үйл ажиллагааны нөлөөгөөр биологийн олон янз байдлын амьдрах орчин доройтож, улмаар тэдгээрт дасан зохицох төрөл зүйлийн тоо, хомсдох шалтгааныг хохирол багатайгаар даван туулахад онолын болоод практик мэдлэгийг түгээх, гамшгийн эрсдлийг бууруулах зэргээр дасан зохицохуйн стратегийг баримтлан ажиллаж байна.
Сонирхуулахад манай гариг 4.5 тэрбум жилийн настай хэмээн эрдэмтэд тооцоолсон бөгөөд дэлхийг экватороор тойрч алхахад 40 мянга гаруй километр зам туулах аж.
Л.Баяр