Коронавируст халдварын эсрэг вакцины хоёр дахь тунг цар тахлын эсрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдад хийж байгаа.
Гэвч өнөөдөр өглөө вакцины хоёр дахь тунд хамрагдах гэсэн иргэд 11 дүгээр сургуулийн гадна олноороо цугларч, урт цуваа үүсгэлээ. Иргэдийн хэлж буйгаар зарим мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр 50-аас дээш насныхныг дээрх цэгт вакцины давтан тунд хамруулна гэж мэдээлсний дагуу 05:00-06:00 цагаас эхлэн ийнхүү цугласан байна.Гэвч иргэд дугаар авч чадаагүй ч дугаарласан хэвээр байгаа тул ойролцоох цэгүүд рүү автобусаар зөөж эхлээд байна.
Нэг автобусанд 20 хүн байхаар зохион байгуулалтыг хийж байна.
Л.Баяр