“Хил хязгааргүй сурвалжлагчид” ТББ 180 улс орныг хамруулсан жил тутмын хэвлэлийн эрх чөлөөний индекс үзүүлэлтээ танилцуулсан байна.

“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын шинжээчдийн үзэж буйгаар, коронавирусний цар тахлын нөлөөгөөр дэлхий даяар хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд шахалт үзүүлэх явдал нэмэгдэх хандлага ажиглагджээ.

“Хэвлэлийн эрх чөлөө “сайн” гэж үнэлэгдэх боломжтой орнуудын тоо буурсан байна. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 13-12 болж буурсан юм. Нийт 180 орноос 73 улсад бие даасан сэтгүүл зүйн үйл ажиллагааг бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар хориглосон бол өөр 59 улсад олон нийтийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд шахалт үзүүлсэн” гэж шинжээчид онцлон тэмдэглэжээ.

Олон улс оронд коронавирусний цар тахалтай тэмцэх нэрийдлээр сэтгүүлчдийн үйл ажиллагаа хязгаарлагдсаныг илтгэлд дурдсан байна.

Гэсэн ч Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 68 дугаар байрт бичигдэж, өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 5 байраар дээшилжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн