SA.jpg

2021-06-10 16:15
Компанийн тухай хуульд хувьцаат компани (ХК)-ийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулахаар заасан. Ингэхдээ энэ хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 377 дугаар тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-ын […]

G.png

2021-06-10 16:00
Тус кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн нэг хэсэг болох “Open doors hub” буюу кино найруулагчдын бүтээлийг олон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, санхүүжилт босгоход нь дэмжлэг үзүүлдэг хэсэгт найруулагч Ш.Ихбаяр болон продюсер Б.Номинтуяа нар “The Water Garden” кино төслөөр, “Open doors lab” буюу жил бүр 8 кино найруулагчийг шалгаруулж, тэдгээрт олон улсын киноны зах зээлийг […]

СЕХ.jpg

2021-06-10 15:14
Сонгуулийн Ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн мэдээг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд сонгогчдын ирц ямар байсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.  СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Сонгуулийн санал авах 2087 хэсгийн хороо ажиллалаа. Мөн гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн саналыг Сонгуулийн ерөнхий хороонд зөөвөрлөн авчирч, саналыг тоолж, баталгаажууллаа. 2088 хэсэгт саналыг тоолсон гэсэн үг. Сонгогчдын нэрийн жагсаалтад […]

lai.jpg

2021-06-10 15:00
Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр зургаадугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбараас анх удаа холын зайд гүйхээр эр зориг, түүхэн шийдвэр гаргасан тэрбээр урд шөнө Говь-Алтай аймгийн Дарви суманд хоноглосон бөгөөд […]

n3-1.jpg

2021-06-10 14:45
Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын 109 дүгээр чуулган Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2021 оны 06 дугаар сарын 7-ны өдөр эхэлж, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй гурван талын төлөөлөгчид цахимаар оролцож байна. КОВИД-19 цар тахлын улмаас анх удаа цахимаар зохион байгуулагдаж буй тус чуулганд 176 улсын Засгийн газар, ажил […]

deed-1.jpg

2021-06-10 13:55
Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул онцгой байдлын болон эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагын зөвлөмж, шаардлагыг баримтлан шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх болсонтой холбогдон 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийг дуустал хугацаанд Улсын дээд шүүхийн хяналтын […]

zamzam-1024x640.jpg

2021-06-10 13:25
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021 оны зургаадугаар сарын 9-ний өдөр нийт 236 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 160 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд таван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүний амь хохирчээ. Хүний амь хохирсон осол, хэрэг: 2021 […]

guur.jpg

2021-06-10 13:15
Олимпын гүүр буюу иргэдийн нэрлэж заншсанаар Замын цагдаагийн газрын урд талын гүүрний доод замыг үерийн усыг зайлуулах зорилгоор сэтэлсэн байна. Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ “Тэнд Геодези, усны барилга байгууламжийн газрынхан өчигдөржин ажилласан. Үерийн усны түвшин буурахгүй, борооны усыг гол руу зайлуулах шугамуудаа цохиод Гандигийн гудамж эргээд […]