Ахлах ахлагч Э.Даваажамц 350 км замыг туулаад байна

2021-06-10 15:00
lai

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр зургаадугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан.

Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбараас анх удаа холын зайд гүйхээр эр зориг, түүхэн шийдвэр гаргасан тэрбээр урд шөнө Говь-Алтай аймгийн Дарви суманд хоноглосон бөгөөд 350 орчим километр замыг туулсан амжилттайгаар 9 дэх өдрийн гүйлтээ эхлээд байна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй