2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны ажлын албатай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээнүүдийн талаар болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүдийг мэдээллээр хангаж хамтран ажиллах талаар саналууд солилцлоо.