2013-04-26coal-1.jpg
2022-02-10 09:52
Эрээн хотын төмөр замын боомт төмрийн хүдэр, нүүрс болон бусад задгай барааны импортыг сэргээв. Импортын бараа бүтээгдэхүүнээр дамжин хилийн чанад дахь цар тахлын халдвар орж ирэхийг үр дүнтэй таслан зогсоох зорилгоор 2021 оны 11-р сарын 28-ны өдрөөс эхлэн Эрээн хотын төмөр замын боомт чингэлэг бус нүүрс, төмрийн хүдэр зэргийн импортыг түр зогсоосон билээ. Боомтод өргөн […]

d18633ffdf6449c093f7c34782db7313.jpg
2022-02-09 18:15
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын гол нэр төрлийн материал импортлогчдын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар барилгын материалын ханган нийлүүлэлт, нөөц бүрдүүлэх, үнийн өсөлтийг бууруулах боломжийн талаар ярилцсан байна. Улмаар 2022 оны бүтээн байгуулалтад шаардагдах барилгын материалын үйлдвэрлэл, импортод тулгамдаж буй асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулжээ. Сар бүр нэн […]

f79b155b3653a4e16214182aa7e87a51f1fe5a61.jpg
2022-02-09 13:56
Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр шийдэгдсэн асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Гашуунсухайт-Ганцмод боомт дээр барих ачиж буулгах терминалыг аль талдаа барих асуудлаар энэ сарын 15-ны өдөр БНХАУ-ын талтай уулзалт хийхээр болсон. Бидний зүгээс бэлдсэн байсан терминалын ТЭЗҮ-ээ өнөөдөр эцэслэн хүргүүлж байгаа. Терминалаа аль талдаа барихаа шийдчихвэл хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээд, […]

6021f73529c1a.jpeg
2022-02-09 13:23
Гадаад худалдааны 2022 оны эхний нэг сарын гүйцэтгэлийн мэдээллийг Гаалийн ерөнхий газраас гаргасан байна. Шинэ оны эхний сард Монгол Улс 1.01 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн нь өнгөрсөн оны эхний сартай харьцуулахад 2.6 сая ам.доллар буюу 0.2 хувиар буурчээ. Импортын дүн экспортын дүнгээс 16.9 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс сөрөг гарлаа. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор импорт […]

ab6b15a4a27f9ff39a132eb533ff8b58f20e53e0.jpg
2022-02-09 11:59
2021 оны жилийн эцсийн байдлаар даатгалын компаниудын бонд, хувьцаа хэлбэрээр хөрөнгийн зах зээлд оруулсан нийт хөрөнгө оруулалт 65.1 тэрбум төгрөг хүрснийг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 140.2 хувиар өссөн үзүүлэлт болж байна. 2020 онд компанийн өрийн хэрэгсэлд оруулсан хөрөнгө оруулалт 17.5 тэрбум төгрөг байжээ. Харин 2021 онд 141.2 хувиар […]

gold-bars-1-718x540-718x500.jpg
2022-02-09 10:59
Монголбанк энэ оны нэгдүгээр сард 1.6 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 312 кг-аар өссөн үзүүлэлт аж. Нэгдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 48.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 64.1 кг үнэт металл худалдан авсан байна. Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны […]

х.jpg
2022-02-09 09:30
“Инвескор ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 14:00 цагт  цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна.  Хугацаа: 2022 оны 03-р сарын 09-ний өдрийн 14:00 цагт https://shareholder.invescore.mn цахим хаягаар хуралдуулна. Бүртгэх өдөр: 2022 оны 2-р сарын 16-ны өдөр Хурлаар хэлэлцэх асуудлууд:  1. Компаниас олон нийтэд санал болгон нэмж гаргах энгийн хувьцаанаас […]

475781d324c2ee0055889e352fb93383_x3-1.jpg
2022-02-09 08:00
2006 онд хэвлэгдсэн 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс татаж хүчингүй болгох үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлүүлжээ. Тус дэвсгэрт нь нууцлал бүхий хамгаалалтын элементгүй учраас хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлж хоёр жилийн өмнөөс гүйлгээнээс татаж эхэлсэн байна. Энэ үйл ажиллагаа нь хоёр жилийн дотор үргэлжлээд ирэх гуравдугаар сарын 1-нээс зогсох ажээ. Тиймээс 2006 онд хэвлэгдсэн 20 […]

tsan.png
2022-02-08 18:43
 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр энгийн арилжаагаар 29 хувьцаат компанийн 462,861,258.61 төгрөгийн үнийн дүн бүхий 1,088,501 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Улсын Их Дэлгүүр” ХК (UID +6.69%), “Бэрх Уул ХК” ХК (BEU +4.55%) болон “Сүү” ХК (SUU +2.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ард санхүүгийн нэгдэл” ХК (AARD -11.04%), “Хөвсгөл алтан дуулга” ХК (ADU -4.39%) болон “Ард кредит […]