КОВИД-19 цар тахлаас үүдэн хил, гаалийн нөхцөл байдал хэвийн бус байгаа энэ үед БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд гаднын харилцагчидтай худалдаа хийхдээ бараа материалаа дутуу илгээх, гэрээний үүргээ зөрчих зэрэг тохиолдол илэрч байгаа нь тус улсын нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа тул БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (CCPIT)-ны албан ёсны гэрчилгээтэй аж ахуйн нэгжтэй худалдаа хийхийг зөвлөж байна.
БНХАУ-тай худалдаа хийж байгаа аж ахуйн нэгжүүд өөрийн харилцагч, түншүүдээс зурагт заасан гэрчилгээг шаардсанаар учирч болох эрсдэлийг бууруулах юм. Хэрэв CCPIT-ын гэрчилгээтэй ААН гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо өөрийн дэргэдэх Арбитрын шүүхээр хэрэг маргааныг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх болно.
Эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим