20260928-220043-file.jpeg

2026-09-28 22:00
Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан 2026 оны аравдугаар сарын 1-нд Астана хотод болно. Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцэхээр боллоо.

20260928-170056-file.jpeg

2026-09-28 17:00
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд аудит хийх явцад зарим төсвийн зардлыг бууруулах шаардлагатайг онцолжээ. Төсөвт урт хугацааны хөгжлийн зорилтууд тусгасан ч зарлага, орлогын эх үүсвэрийн эрсдэлүүд байгааг хэлсэн байна.

20260927-160012-file.jpeg

2026-09-27 16:00
Ургац хураалтын шатахууны хангамжийг тогтворжуулах хүрээнд 2300 тонн дизель түлшний нөөц бүрдүүлэхээр гэрээ байгуулж, 350 тонн түлшийг нөөцөлсөн байна. Мөн 1000 тонн түлшийг хямд үнээр нийлүүлэх зээлийн гэрээ байгуулж, тариаланчдад 130 тонн түлш олгожээ.

20260926-130017-file.jpeg

2026-09-26 13:00
Монголын газар нутгийн тал хувь нь судлагдсан ба улсын хэмжээнд 1.2 хувь нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байна. Ашигт малтмалын чиглэлээр нийт газар нутгийн 21 хувьд лиценз олгох боломжтой гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдэгдлээ.

20260924-110017-file.jpeg

2026-09-24 11:00
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг 2028 он гэхэд жилд 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Төлөвлөгөө нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах таван үндсэн чиглэлтэй байна.

20260922-200028-file-1280x698.jpeg

2026-09-22 20:00
Прокурорын байгууллагын судалгаагаар 2026 оны 9 дүгээр сарын байдлаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой зөрчил буурсан бөгөөд нийт 52 зөрчил бүртгэгдсэн байна.

20260920-160034-file.jpeg

2026-09-20 16:00
2026 оны эхний наймдугаар сард үнэт цаасны зах зээлийн гүйлгээ 1.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 437.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Арилжсан үнэт цаасны тоо өмнөх оныхоос 47.7 хувиар буурчээ.

20260920-120026-file.jpeg

2026-09-20 12:00
Америкийн нэрт хөрөнгө оруулагч Уоррен Баффет 60 жил удирдсан Berkshire Hathaway компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын ажлаа хүү Ховарддаа шилжүүлж, шинэ удирдлагын үе эхэлжээ.

20260919-150036-file.jpeg

2026-09-19 15:00
Монголын хөрөнгийн бирж Лондонд зохион байгуулагдсан хөрөнгө оруулалтын форумд оролцож, хувьцааны зах зээлийн хөгжлийн чиг хандлага болон төрийн өмчит компаниудын хөрөнгийн зах зээл дэх оролцооны талаар танилцуулга хийлээ.