2019-11-06 13:06
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймагт ажиллаж, ургацын чанар, аюулгүй байдлыг шалгасан талаараа өчигдөр мэдээллээ. Улсын хэмжээнд өнгөрсөн хавар 340 000 га-д улаан буудай тариалснаас өчигдрийн байдлаар 380 000 орчим тонн ургац хураажээ. Үүнээс 200 000 орчим тонныг нь гурилын үйлдвэрүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхан хүлээн авсан байна. […]










