Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.8 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 8.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 545.4 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2019 оны 10 дугаар сард 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 222.2 (25.5хувь) тэрбум төгрөг, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 1.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 96.4 (10.3хувь) тэрбум төгрөгөөр өсчээ.
Үндэсний статистикийн хороо