33-4.jpg
2021-11-24 14:34
2021 оны ургац хураалтын урьдчилсан дүнг өнөөдөр танилцуулав. Урьдчилсан дүнгээр 605.6 мянган тонн үр тариа, үүнээс 567.0 мянган тонн улаанбуудай, 181.5 мянган тонн төмс, 118.6 мянган тонн хүнсний ногоо, 302.5 мянган тонн тэжээлийн ургамал, 53.6 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. Энэ нь 1989-1990 оны түвшинд хүрсэн үзүүлэлт бөгөөд өнгөрсөн оны ургацын дүнтэй […]

49.jpg
2021-11-24 14:21
Өнөөдөр /2021.11.24/ УУХҮ-ийн сайд Г.Ёндон АИ-92 төрлийн шатахууны үнийг төр, хувийн хэвшлээс үл хамааран тогтоох шинэ механизмын талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Даваа гарагт УУХҮ-ийн Дэд сайд О.Батнайрамдал мэдээлэл хийж, гадаад зах зээл дээрх газрын тосны сүүлийн зургаан сарын үнийг уялдуулан АИ-92 шатахууны үнийг тогтоох талаар мэдэгдсэн юм. Тэгвэл Г.Ёндон сайд “Шинэ механизмаар гадаад зах […]

4-16.jpg
2021-11-23 15:59
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Дэлхий дахинд нүүрлэсэн “КОВИД-19” цар тахалын улмаас 2020 онд тус арга хэмжээг зохион байгуулж чадаагүй юм. Энэ удаад “ENTREPRENEUR-2021” […]

56-3.jpg
2021-11-23 14:16
Төрийн банк дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавин  2021-2024 онд дундаж давхаргыг дэмжих банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр тус банк Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар”-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагаагаар талууд Монгол улсын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ […]

852-1024x689.jpg
2021-11-23 10:35
Монголын хөрөнгийн биржийн хамгийн сүүлийн мэдээгээр Монгол Улсад арилжаалж буй хувьцаануудаас “Өндөрхаан” ХК-ийн хувьцаа өсөлтөөрөө тэргүүлж байна. Тус компанийн хувьцааг багцын арилжаагаар худалдаалсан бөгөөд 14.97 хувиар өссөн байна. Дараагаар нь “Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн хувьцаа 14.33 хувийн өсөлт үзүүлжээ. Харин гуравдугаарт “УБ-БҮК” ХК хувьцааны өсөлт 13.90 хувьтай байгаа аж.

874.jpg
2021-11-22 15:55
Өнөөдөр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүхий Шатахууны үнийн зөвлөл хуралдсан. Үүгээр АИ-92 шатахууны үнийг төрөөс шууд зохицуулдаггүй байх, өөрөөр хэлбэл зах зээлийн зарчимд нь аажмаар шилжүүлэхэд чиглэсэн зарим шийдвэр гарсан байна. Энэ талаар УУХҮ-ийн Дэд сайд О.Батнайрамдал мэдээлэл хийн, тайлбарлалаа. Бидний хувьд шатахууны үнээ Сингапурын зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд […]

01-54.jpg
2021-11-22 14:30
Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулав. Чингэхдээ, цар тахлаас урьдчилан сэргийлэх журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ бүртгэл хийлгэж, биеийн халуун хэмжихээс гадна 10-аас дээш хүн цуглуулахгүй байх […]

05-23.jpg
2021-11-20 10:17
ҮСХ-ны мэдээллээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 10 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны эцсээс 9.7 хувь өссөн дүнтэй гарав. Мөн өмнөх сарынхаас 0.5 хувиар нэмэгджээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөхөд: хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувь (мах, махан бүтээгдэхүүн 23.7 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 10.0 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн […]

02-35.jpg
2021-11-18 09:25
Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлтийн бодлого”-ын явц болон эдийн засгийг сэргээх төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр Засгийн газрын хуралдаан дээр танилцууллаа. Боомтын хүчин чадал, тээвэр логистик, эрчим хүч, төрийн бүтээмж болон хязгаарлагдмал санхүүжилтийн эх үүсвэр нь эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйл болоод байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, тээвэр логистикийн дэд […]

13-2-1024x576.jpg
2021-11-17 17:24
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2021 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.0 (48.2 хувь) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.1 (41.0 хувь) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. Нийт зарлага, эргэж […]