270.000 гаруй ахмадын тэтгэвэр 500 мянгад хүрч, 500 мянгаас дээш тэтгэвэр авдагчид 15 хувийн нэмэгдэл авна

Тээвэр логистикийн түгжрэл гацаа, зардлын өсөлтөөс шалтгаалсан үнийн өсөлт дотоод эдийн засгийг сурьдааж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөмжийн дагуу Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргаад байгаа. Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг хэлэлцэхээр УИХ ээлжит чуулган зарлаж, амралтын өдрүүдээр хуралдаж байна.
Монгол Улсад тэтгэвэр тэтгэмж авдаг 469 мянган ахмад байдаг. Тэдний 385 мянга нь бүрэн тэтгэвэр, 84 мянга нь хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг байна. Харин бүрэн тэтгэвэр авдаг 385 ахмадын 80 хувь нь, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчдын 98 хувь нь 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байгаа юм.
УИХ, Засгийн газар ахмад настны тэтгэврийн доод хэмжээг доорх байдлаар нэмэгдүүлэхээр тооцжээ:
- Улсын хэмжээнд хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагч 72.333 ахмад байдаг: Тэдний тэтгэвэр 400.000 төгрөгт хүрнэ.
- Улсын хэмжээнд бүрэн тэтгэвэр авдаг 199 мянга гаруй иргэн байгаа: 350.000 төгрөг авдаг тэдний тэтгэвэр 500.000 төгрөг болно.
- 430.000 хүртэлх төгрөгийн тэтгэвэр авагчийн тэтгэвэрийг 500.000,
- 501.000 төгрөгийн тэтгэвэрийг 15 хувиар нэмэгдүүлж, 575,000,
- 1.5 сая төгрөгийн тэтгэвэр 15 хувиар нэмэгдүүлж, 225 мянган төгрөгт хүргэхээр Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд тусгажээ.
Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхэд 637 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай болжээ.