05-2.jpg
2021-08-02 10:23
Прокурорын байгууллага 2021 оны 6 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 182 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 234 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 10 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн […]

03-16.jpg
2021-07-28 12:23
 Монгол Улсын шүүхээр 2021 оны эхний хагас жилд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 9952 өргөдлөөс шийдвэрлэсэн 5815 өргөдлөөс 4104 буюу 70.6 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 1711  буюу 29.4 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна. Эвлэрэл амжилттай болсон хувь нь 2020 оны хагас жилд 74.4 хувь байснаас 3.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Амжилттай болсон эвлэрүүлэн […]

08-6.jpg
2021-07-27 15:15
Монгол Улсын шүүх 2021 оны эхний хагас жилд нийт 9 тэрбум 736 сая 481 мянга 355 төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ. Үүнээс улсын тэмдэгтийн хураамжаар 4 тэрбум 104 сая 865 мянга 662 төгрөг, торгох ялаар  4 тэрбум 489 сая 604 мянга 151 төгрөг, зөрчлийн хэргээр 1 тэрбум 142 сая 11 мянга 542 төгрөгийг төрийн санд […]

04-8.jpg
2021-07-27 11:33
Энэ оны эхний хагас жилд буурсан гэмт хэргүүд ба эзлэх хувь: Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 175 хэргээр буюу 32.2 хувиар, Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 608 хэргээр буюу 19.6 хувиар, Хулгайлах гэмт хэрэг 376 хэргээр буюу 39.6 хувиар, Дээрэмдэх гэмт хэрэг 60 хэргээр буюу 42.3 […]

06-8.jpg
2021-07-27 10:07
Орцон дахь таагүй бичлэгээр олон нийтэд танигдсан өмгөөлөгч Б:Баасанцогтыг Нийслэлийн прокурорт өндөр албан тушаал хашиж байсан Ц.Насанбат болон зарим шүүгч, прокурортой хамтатган шалгах ажиллагаа эхэлсэн тухай мэдээлэл өчигдрөөс хэвлэлүүдээр гарч эхэлсэн юм. Өчигдөр Zarig.mn сайт өмгөөлөгч Б.Баасанцогттой ресторанд хүнтэй уулзаж байхад нь яриа авах гэж үзсэн боловч тэрбээр хариу өгөөгүй юм. Энэ өдөр Б.Баасанцогттой хамт […]

01-10.jpg
2021-07-26 13:19
Нийтийг хамарсан хөл хорионы үеэр хуулийн байгууллагын ажилтнуудыг цуглуулан найрласан өмгөөлөгч Б.Баасанцогтын лифтэн дэх бичлэг нийгмийн анхаарлыг хэсэгтээ татаж байлаа. Дуулианы дараа ор сураггүй алга болж, бичлэгт багтсан бүсгүйчүүд нь Цагдаагийн мөрдөн байцаагчдыг хүчээр мэдүүлэг авсан гэх мэт хэд хэдэн дуулианы дараа Б.Баасанцогт сураг тасарсан юм. Тэгвэл Нийслэлийн Прокурорын газар өмгөөлөгч Б.Баасанцогтыг хуулийн байгууллагын албан […]

05.jpg
2021-07-25 10:24
Сангийн яамнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг шүүхэд өгсөн гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Энэ асуудлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрээр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын мөнгийг буцааж олгохгүй байгаагаас Сангийн яам шүүхэд хандсан гэх мэдээллийг шалгаж өгнө үү гэж Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас хүсэлт ирүүлсэн. […]

221626488_2620253568277636_4628525016240870298_n.jpg
2021-07-22 18:20
УИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагаас өмнө үйлдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн төлбөрийг 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө хэмээн заасан. Зөвхөн хуульд заасан дээрх хугацаанд гаргасан Замын хөдөлгөөний зөрчлийн […]

221260271_280499573828908_1211612717732134395_n.jpg
2021-07-22 15:14
Covid-19-өөр өвдсөн иргэн бусдад биеэ үнэлж, 15 хүнд халдвар тараажээ гэсэн мэдээ цахим орчинд тарлаа. Энэ талаар Цагдаагийн байгууллага мэдээлэл өгч “Эрүүгийн цагдаагийн албанаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажил зохион байгуулах үеэр биеэ үнэлсэн байж болзошгүй хүмүүсийг илрүүлэх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тухайн хүмүүс халдвартай байсан эсэх болон бусдад халдвар тараасан гэдэг нь одоогоор […]

219625620_358782232309932_644675803230526736_n.jpg
2021-07-21 16:41
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй мэдээллийг 75050801, 75050802, 75050803, 75050804  дугаарын утсаар авна уу. Монголын Хуульчдын холбоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийг лхагва гариг бүрт  зохион байгуулдаг олон нийтэд хууль, эрхзүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх өдөрлөг уламжлал ёсоор 2021.07.21 өдөр Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн 4 давхарт үргэлжилж байна. […]