Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй мэдээллийг 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар авна уу.
Монголын Хуульчдын холбоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийг лхагва гариг бүрт зохион байгуулдаг олон нийтэд хууль, эрхзүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх өдөрлөг уламжлал ёсоор 2021.07.21 өдөр Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн 4 давхарт үргэлжилж байна.
Уг өдөрлөгт “Сувд партнерс”, “Легал гайд” зэрэг өмгөөллийн нөхөрлөлийн өмгөөлөгч Э.Болорчулуун, Ц.Азжаргал, Д.Отгонбат, Ц.Отгонбаатар нар оролцож иргэдэд иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэрээний эрх зүйтэй холбоотой анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.
Монголын Хуульчдын холбоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн иргэдийг хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг уг өдөрлөгт иргэн та сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гариг бүрт 09.00-17.00 цагт 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож өмгөөлөгчдөөс хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой юм.