Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайд Д.Билэгдорж энэ сарын 19-ний өдөр Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Нгуен Минь Ву-Тай уулзалт хийв.

Талууд Монгол-Вьетнамын хоорондын харилцааны түвшинг ахиулах, хоёр улсын хооронд зорчигч болон ачаа тээврийн шууд нислэгтэй болох, Вьетнамын зах зээлд Монголын хөлдөөсөн мах, коксжсон болон эрчим хүчний нүүрс нийлүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, дээрх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохирлоо.

Түүнчлэн Вьетнамын тал боломж гарсан даруй өндөр түвшний харилцан айлчлалыг сэргээх саналтай буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: ГХЯ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн