Нийслэлийн үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн тодорхойлох, паркуудын хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлэх, эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Эмээлт, Багануур, Багахангайн үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийн асуудлаар зөвлөлдөх уулзалтыг цахимаар зохион байгууллаа.
Уулзалтад ХХААХҮЯ, БХБЯ, ЭХЯ, УУХҮЯ, БОАЖЯ, НЗДТГ, Эмээлт, Багануур, Багахангай үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын холбогдох албан тушаалтан, Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар нар оролцов.
Уулзалтаар үйлдвэрлэл, технологийн паркуудын танилцуулгыг хийж, үйл ажиллагааны чиглэлийн талаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.
НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР