001.jpg

2017-05-04 10:55
“Эрдэнэт” үйлдвэр  улстөрчдийн шуналыг хөдөлгөдөг, харааг булаадаг, хяналтаа тогтоох гэж улайрдаг талбар хэвээрээ байсаар байна.  Сонгуульд ялсан нам нь Эрдэнэтэд хяналтаа тогтооно. Ялагдсан нь ээлжээ хүлээнэ. Ийм л гинжин урвалаар сүүлийн 20 гаруй жил замнаж ирлээ. Хэрвээ шахаас бүхнийг ил болгож, шамшигдуулсан хөрөнгө бүхнийг илчилвэл  холбогдоогүй улстөрч цөөн гарч мэднэ. Төрийн мөнгө ёолдоггүй гэгчээр олон ч луйвар нам […]

ner-devshigchid.jpg

2017-05-04 10:41
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ Монгол ардын нам, Ардчилсан нам тодруулж, МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга нар өрсөлдөхөөр болов. Маргааш МАХН Бага чуулганаа хуралдуулж Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн нэр дэвшигчийг сойх уу, Ардчилсан нам, МАН-ын аль нэгийг дэмжиж оролцох уу гэдгээ шийдэх юм байна. Өчигдөр (2017.05.03) хуралдсан МАН-ын Бага хуралд тус намын Удирдах […]

Өмнөговь.jpg

2017-05-04 10:25
Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа 7 цагт дохио дуугарснаар эхэллээ. Гамшгийн хор уршгийг арилгах “Говийн чоно-2017” арга хэмжээ өнөөдөр Даланзадгад сумын 24 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэлтээр үргэлжилж байна. Энэ үеэр өглөөний 7 цагаас 14 цаг хүртэл авто машины хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн айл өрхүүдийг гэрийн тэжээвэр амьтад  болон нохойгоо явган зорчигч саадгүй явах […]

erdenebold.jpg

2017-05-04 09:49
Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Эрдэнэболдыг урилаа.  -Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл явагдаж, дууссан. Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжив, УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүн асан Р.Амаржаргал, Х.Баттулга, Үйлдвэр худалдааны яамны сайд асан Б.Жаргалсайхан нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Тэднээс нэр дэвшигчийг тодруулах бүх гишүүдийн санал асуулга орон даяар явагдлаа. […]

ОУВС.jpg

2017-05-03 18:33
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр Дэлхийн банкны бүлгийн Монголыг хариуцсан гүйцэтгэх захирал Жейсон Алфорд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Ж.Мөнхбат хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах нь манай Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг юм гэдгийг онцлоод Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг […]

ЭЗ-байнгын-хороо.jpg

2017-05-03 17:19
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.03)  хуралдаан 09 цаг 30  минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн, Батлан […]

Энхболд.jpg

2017-05-03 16:01
МАН-ын VIII Бага хурлын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодрууллаа. Санал хураалтын дүнгээр тус  намын дарга М.Энхболд 222 гишүүний саналаар намаа төлөөлөн сонгуульд оролцохоор боллоо. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 37 гишүүний санал буюу 14.3 хувийн санал авсан байна.

Энхбаяр-1.jpg

2017-05-03 13:51
МАХН-ын дарга Н.Энхбаярыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялгүйд тооцох боломжгүй гэж дүгнэжээ. Шүүхээс түүнийг ялгүйд тооцуулах нэхэмжлэхийг  өнөөдөр хэлэлцэн дээрх шийдвэрийг гаргасан байна. Н.Энхбаярын өмгөөлөгч Ш.Дуламжавын гаргасан нэхэмжлэхийг мөн   хүчингүй  болгожээ. Тодруулбал, Шүүгч З.Болдбаатарын гаргасан захирамжид “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт “Ял шийтгүүлсэн этгээд […]

УИХ-ын-дарга.jpg

2017-05-03 12:12
Өнөөдөр (2017.05.03) Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн энэ өдрийг  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон. Манай улсын  хэвлэл мэдээллийн салбар тус өдрийг 24 дэх жилдээ тэмдэглэж байгаа юм. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэе. Мэндчилгээ Дэлхийн хэвлэлийн […]

манлайлал.jpg

2017-05-03 12:02
Монгол Улс Австралийн Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2017 оны 9 дүгээр сарын 15-нд тохиож байна. Ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Улаанбаатар дахь Австрали Улсын Элчин сайдын яамтай хамтран цуврал арга хэмжээ зохион байгуулж байна. “Зөвшилцөл” танхимд “Эмэгтэйчүүдийн манлайлал, хүйсийн тэгш байдал” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг болж, цуврал арга хэмжээний […]