baingiin-horoo-2.jpg

2017-05-14 10:55
Ирэх долоо хоногийн (2017.05.15-19) УИХ-ын Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал гарчээ. Шинэ долоо хоногт УИХ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлахаар төлөвлөсөн байна. Лхагва гаригт Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хийсэн ажлын […]

энхболд.jpg

2017-05-13 17:25
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр (2017.05.13) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Улсын Их Хурлын дарга М.Энхболд өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, “Мод тарьж, буян хураах энэ сайхан өдрийн мэндийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хуран цугласан Та бүхэнд өргөн дэвшүүлье. Анх 2010 онд Монгол Улсын төрийн тэргүүн “Бүх нийтээр мод […]

said.jpg

2017-05-13 16:40
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д болж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор ирсэн зарим улсын төр, засгийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбантай уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, Монгол […]

хүүхэд.jpg

2017-05-12 19:47
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.12) нэгдсэн хуралдаан 10 цаг 35 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, энэ өдрийн хуралдаанаар 9 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг […]

erdenebat-2-1.jpg

2017-05-12 17:59
БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхав. Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй байгаагаа харилцан илэрхийлэв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцохыг урьсанд БНХАУ-ын дарга Си Зиньпинд талархал […]

erdenebat-2.jpg

2017-05-12 17:50
Хэлэлцээний хүрээнд талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах асуудлаар голчлон санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д уул уурхайн бүтээгдэхүүн, төмрийн хүдэр, нүүрс, хөдөө аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд чухал байгааг тэмдэглэв. Тавантолгойн ордод […]

хуульзүйн-хороо.jpg

2017-05-12 12:07
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй, харин УИХ-ын гишүүн Н.Учрал Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргав. Уг саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ. Иймд Хууль тогтоомжийн тухай […]

Ерөнхий-сайд.jpg

2017-05-12 11:11
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийх айлчлал эхэллээ. Тэрээр өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, мөн тус Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж харилцаа, хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

urug.jpg

2017-05-12 10:16
“Энэ удаагийн төрийн тэргүүний сонгууль хуулийн дагуу, хуульд нийцсэн, бодлого үйл ажиллагааны шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсэж байна” хэмээн МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд хэлсэн юм. 44 хоногийн дараа Монгол Улсын төрийн тэргүүн тодорно. Хуулийн дагуу эл сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хороонд өчигдөр материалаа хүлээлгэж өгсөн юм. Өглөө эртлэн СЕХ-ны байранд ирсэн нэр […]

УИХ-2.jpg

2017-05-11 16:04
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонсов УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.05.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 04 дүгээр дүгнэлтийг сонсов. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа танилцуулсан юм.  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны тавдугаар сарын 3-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хяналтын шатны шүүхийн шүүгчид […]