ХҮН-ын дотоодын зөрчилдөөн олон нийтийн анхаарлыг татсаар л байгаа. Монголын нийгэмд шинэ сайхан бүхнийг авч ирэхээр эрдэмтэй, мэдлэгтэй, чадвартай салбар бүрийн шилдэг залуус хувийн эрх ашгаа хойш тавин нэгдлээ гэж анх эхэлсэн тэд одоо сандал ширээний төлөө хоорондоо тэмцэлдэж явна.
Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцээд бас нэг яриа гарах боллоо. Олон улсад хориглогдсон Мүүний шашинтай хэмээх яриа юм. Өмнө нь Мүүнчүүдтэй авхуулсан зураг нь энэхүү яриаг эхлүүлсэн болно. Одоо Гишүүний Мүүний цуглаанд оролцож байгаа бичлэг цахим ертөнцөөр тарах боллоо.
Эх сурвалж: http://www.jirgee.mn/archive/page/newsmore/6230