Ц.Нямдорж: Гар утсаараа тоглоод, зовлонтой юм бэ (Бичлэг)
УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлаар эзгүй байгаа тул УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хуралдааныг даргалж байгаа билээ.
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёр шөргөөцөлдөөд амжив. Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн гар утсаараа LIVE цацах, утсан дээрээ юм бичиж тэмдэглэх гэх мэтээр утастайгаа зууралдах болсон нь дэд дарга Ц.Нямдоржид таалагдаагүй бололтой.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: О.Баасанхүү асуулт асуучихаад нэг бол гараад явчихна. Нэг бол утсаараа тоглоод суучих юм. Зовлонтой юмаа
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Техник технологи хөгжчихсөн цаг. Би утсан дээрээ юм тэмдэглэж байна. Индэр дээр суулаа гээд элдэв юм ярих хэрэггүй шүү. Зүгээр аятайхан байгаарай хэмээлээ.
Эх сурвалж:http://time.mn/content/201702-8002
https://www.facebook.com/607703309313379/videos/1372399102843792/