УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж фэйсбүүк, твиттерт албан ёсны хаяггүй цөөн улстөрчийн нэг байв. Хэлсэн үг, хийсэн үйлдэл нь олон нийтэд хүрдэг болохоор тэр үү, түүний нэрийг ашигласан хуурамч хаягуудаар элдэв мэдээлэл тараасан ч Ц.Нямдорж ач холбогдол өгч, элдэв мэдэгдэл хийж байсангүй. Цахим орчинд тарсан мэдээллийн талаар өөрөөс нь асуухад тийм зүйлийг ойшоодоггүйгээ илэрхийлсэн нь цөөнгүй. […]