УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж фэйсбүүк, твиттерт албан ёсны хаяггүй цөөн улстөрчийн нэг байв. Хэлсэн үг, хийсэн үйлдэл нь олон нийтэд хүрдэг болохоор тэр үү, түүний нэрийг ашигласан хуурамч хаягуудаар элдэв мэдээлэл тараасан ч Ц.Нямдорж ач холбогдол өгч, элдэв мэдэгдэл хийж байсангүй.
Цахим орчинд тарсан мэдээллийн талаар өөрөөс нь асуухад тийм зүйлийг ойшоодоггүйгээ илэрхийлсэн нь цөөнгүй. Гэтэл цахим ертөнцөд хандах түүний хандлага саяхнаас өөрчлөгдөж, идэвхтэй жиргээч болсон байна.
Тэрбээр твиттерт “Цэнд Нямдорж” гэх хаяг нээж, хуурамчуудаас ялгахын тулд өөрийгөө мөн гэдгийг баталгаажуулсан бичлэг хүртэл оруулсан бөгөөд намынхаа дотоод асуудлыг залуусаас дутахгүй дэлгэх болжээ. Хамгийн сүүлд гэхэд л хоёр өдөр хаалттай хуралдсан намын бүлгийнхээ хурлын талаар “М.Энхболд, Ц.Сандуйд хариуцлага тооцох шийдвэр гарч, 60 тэрбумын асуудлаар шалгах боллоо” хэмээн жиргэв.
Эх сурвалж: unuudur.mn