Шеффилдын их сургуулийн профессор Ноэл Шаркеи сонирхолтой судалгаа явуулан эрхэмсэг англичууд ирж буй секс-роботуудын эринд хүмүүс хэрхэн хандаж байгааг мэдэхийг хүсчээ. Олон нийтийн энэ санал асуулгаар гурван хүний нэг нь роботтой юу ч хийхээс татгалзахгүй гэсэн байв. Харин 30 хувь нь өөрийн хамтрагчаа цахим нууц амрагтай ойртсоныг мэдвэл “цочролд орно” гэжээ.
Профессор санал асуулгаа гудамжинд санамсаргүй таарсан хүмүүст тавьж, энгийн хэдхэн асуултад хариулт авсан байна. Асуугдагчдын ихэнхи нь “сэтгэлгүй машинтай” таашаалдахыг зөгнөл гэж үзсэн бол тэдний 39 хувь нь 2050 он хүртэл роботтой ойртохгүй гэдэгтээ итгэлтэй байна гэж хариулжээ.
Гэсэн хэдий ч Шеффилд хотын хүмүүс тийм ер бусыг сексийн ирээдүйг онцгойлон сонирхож байжээ. Тэдний гуравны нэг нь хөөрхөн робот эмэгтэй эсвэл цахим нууц амрагаа орондоо авч орохоос буцахгүй гэсэн байв. Асуугдагчдын зөвхөн 16 хувь нь тийм ирээдүйгээс татгалзахын зэрэгцээ өөрийн танилуудыг ийм зүйл хийхгүй байхыг ятгана гэжээ.
Харин асуулгыг ихэд сонирхсон англичууд гэр бүл эсвэл хамтран амьдрагч нь роботтой секс хийхийг араар тавин хуурсан хэрэг гэж үзэхгүй гэсэн байна. Тэд асуугдагчдын 40 хувь нь байжээ. Үлдсэн нь гэр бүлийн харилцаандаа тийм сексуаль туршилтыг оруулахгүй байсан нь дээр гэсэн байна. Мөн тэдний 30 хувь нь хамтран амьдрагчийнхаа нэгийг ямар нэгэн роботтой тачаалдаж байгааг мэдсэн бол араар тавьсан хэрэг гэж үзэн цочролд орно гэжээ.