Хорооллын эцсээс Гэмтэл хүртэлх автозамыг засварлаж байна

2017-06-09 16:221min0
iiii

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр  Хорооллын эцсээс  Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх   нэг км автозамыг  шинэчлэлт ажлыг “Наран булаг Хан” ХХК гүйцэтгэж байна.

Өнгрөсөн даваа гаригт эхэлсэн автозамын сэргээн засварлалтын ажил ирэх есдүгээр сарын 10-нд ашиглалтанд орох юм.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 1.098.028.562 төгрөгийн санхүүжилтийг хийж замын хоёр талын хуучин хашлагыг  сольж,  зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн 0.04м  суурь  бетон хучилт хийх юм байна.  Мөн борооны ус зайлуулах  12 ширхэг   шүүрт  тагийг өндөрлөх, тэмдэг,  тэмдэглэгээг шинэчлэх аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй