2017-05-18 13:18
УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр (2017.05.18) Төрийн ордонд оффшорын асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт оффшорт нэр холбогдсон улс төрчдөд хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлсэн юм. С.Жавхлан гишүүн уг шаардлагын хариуг өгтөл УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдлээ. Б.Яруу










