batlan-hamgaalahn-yam.jpg

2017-06-20 12:23
ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов манай улсад айлчилж байна. В.Н.Дрожжов тэргүүтэй албаны төлөөлөгчдийг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг хүлээн авч уулзан хоёр улсын Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурлаа. Уулзалтын эхэнд хурандаа Х.Батбилэг ‘Манай сайхан оронд тавтай морилно уу. ОХУ-аас манай Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэхэд олон удаа […]

songuuli.jpg

2017-06-20 11:58
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, сонгуулийн явцыг ажиглах төрийн байгууллагыг бүртгэж, зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн Ерөнхий Хороо “Сонгогчдын төв зөвлөл” төрийн бус байгууллагаас ирүүлсэн баримт бичиг, төлөвлөгөөг нь Сонгуулийн тухай хуульд нийцэж байна гэж үзсэн тул түүнд […]

chuulgan.jpg

2017-06-20 11:32
УИХ хаврын чуулган түр завсарлаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох учир хууль тогтоох байгууллага ийнхүү завсарлаж буй юм. 2016 оны сонгуулийн үр дүнд бий болсон энэ удаагийн парламент хоёр дахь чуулганаа хаах юм.  Энэ удаагийн хаврын чуулган өвөрмөц онцлогтой. Нийгэм, эдийн засгийн хямрал нүүрлэсэн байсан учир парламентаас гарах хууль бүр амин чухал байлаа. ОУВС-гийн […]

offshor.jpg

2017-06-20 11:05
17 чингэлэг спиртийг ус болгосон адал явдлаар анх олонд танигдаж, төмөр замыг овоолсон шороо болгосон түүхээр намтраа баяжуулсан Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга оффшор бүсэд компанитай нь удаа дараагийн баримтаас харагдаж байна. УИХ дахь Оффшорын эсрэг лобби бүлгээс даалгаснаар энэ сарын 23-ны дотор тэр оффшортой холбоотой мэдээллийг баримтаар няцаах ёстой. Гэвч оффшор компанитай гэх […]

har-medeelel.jpg

2017-06-20 10:16
-Хар мэдээллийн сүүдэр- Шинэ Ерөнхийлөгчөө сонгох гэсэн монголчууд улс төрийн намуудын хар пиарын “дарангуйлал”-д байна. Сонгуулийн сурталчилгааны 19-хөн хоногт улс орноо яаж талцуулж, хувааж болдгийн бодит жишээг тэд үзүүлж буй нь эмгэнэлтэй. Техник, технологи хөгжихийн хэрээр фэйсбүүк, твиттер буюу нийгмийн сүлжээнд улстөрчид анхаарлаа түлхүү хандуулдаг болжээ. Тархи угаах, өрсөлдөгчөө гутаах хар пиарыг энэ “ертөнц”-өөр хайр […]

Санал.jpg

2017-06-19 16:38
Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажил энэ сарын 10,11-ний өдөр болсон билээ.Гадаад улсад байгаа иргэдээс сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7209 иргэн бүртгүүлж тэдгээрээс 4816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг  33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж  саналаа  өгсөн байна.  Гадаад улсад байгаа иргэдийн санал […]

Erdenebat.jpg

2017-06-19 11:56
“Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдэвт чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Монголын Бизнесийн зөвлөлийн гишүүд ээ, Та бүхний энэ өглөөний амрыг эрэн мэндчилье! Энэ чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн хөрөнгө оруулагч Та бүхэнд талархал илэрхийлж байна. Монгол орон […]

sudalgaa.jpg

2017-06-18 17:11
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан нэр дэвшигчдийн болон намын рейтенг тодорхойлох зорилгоор Стратеги академаас иргэдийн дунд анкетийн аргаар судалгаа явуулжээ. Судалгааны дүнг тус академийн дэд захирал Ц.Заяхүү, менежер М.Оргил нар өнөөдөр танилцууллаа. Судалгааг өнгөрсөн тавдугаар сарын 5-12-ны хооронд зохион байгуулж, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 96 сумын 12750 хүнийг хамруулжээ. Улс төрийн аль намыг дэмжиж […]


2017-06-17 22:04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж буй Сайнхүүгийн Ганбаатарын талаар “МҮҮН-ийн Солонгос эзнээс 50 сая вон авсан нууц бичлэг задарчээ” хэмээх нэгэн бичлэгийг Youtube сайтад байршуулсан байна. 50 сая вон нь монгол төгрөгөөр 100 саяд хүрэх юм. Эх сурвалж: http://unuudur.mn/article/97604 https://youtu.be/d2gnZ5ziHGQ

zorig.jpg

2017-06-16 10:49
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм. Шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь гадаадад эмчлүүлж байгаа гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг 6 дугаар сарын 28-ны 9 […]