УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр (2017.07.09) хоёр захирамж гаргасан байна. “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамжид Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2017 оны долдугаар сарын 10-ны өдөр зарлан хуралдуулах
- Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл
- “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэхээр заажээ. Энэхүү тогтоолд ээлжит бус чуулганыг долдугаар сарын 10-ны даваа гаригийн 09.00 цагт эхлүүлэхээр товлосон байна.
Харин “Ажлын хэсэг байгуулах тухай” хоёр дахь захирамжид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын дэд дарга Я.Санжмятавыг томилсон байна. Ажлын хэсэгт УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Эрдэнэбат, Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, С.Эрдэнэ нар гишүүд багтжээ.