УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Хуралдааныг УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж эхлүүллээ. УИХ Халтмаагийн Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсон хэмээн үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийн хэлэлцэхээр болов.
Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл; “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Үүний дараа чуулган хуралдаж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийг төслийг хэлэлцэнэ.