enkhbold-4.jpg

2017-09-26 13:20
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж БНСУ-ын иргэн Шин Ён Сүг “Найрамдал” медалиар шагналаа. Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулан өгөв. БНСУ-ын иргэн Шин Ён Сүг “Найрамдал” медалиар шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлийг нь өндрөөр үнэлж БНСУ-ын иргэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн […]

garamgaibaatar.jpg

2017-09-26 12:18
Өчигдөр (2017.09.25) АТГ мэдээлэл хийж УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг энэ долоо хоногт Нийслэлийн прокурорын газарт хүргүүлэхээр болсон талаар мэдээлсэн. Энэ талаар Б.Гарамгайбаатар болон Н.Батбаяр нараас тодруулахаар тэдний утсанд холбогдлоо. Одоогоор тэд эх орондоо байгаа аж. Н.Батбаяр утасны дуудлага хүлээн авсангүй. Харин Б.Гарамгайбаатар […]

offshore.jpg

2017-09-26 10:34
Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны долоодугаар сарын 24-ний өдөр улстөрчид, төрийн албан хаагчид, төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд офшор дансан дахь мөнгөө 49 хоногийн дотор Монголдоо оруулж ирэхийг уриалсан. Энэ хугацаа нь есдүгээр сарын 12-нд дууссан юм. Үүнээс хойш таг чиг байсан Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 20-нд сэтгүүлчидтэй уулзахдаа “…Энэ хугацаа өнгөрсөн. АТГ үүн дээр […]

HURELSUH-1.jpg

2017-09-26 10:27
Өчигдөр (2017.09.26) хуралдсан МАН-ын Бага хурлын гишүүд шөнө МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн оруулсан буй УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нарын мөрийн хөтөлбөрийг сонсож, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах санал хураалт явуулсан байна. Санал хураалтаар У.Хүрэлсүх 188, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 101, УИХ-ын гишүүн Н.Энхболд таван санал авч, шинэ Засгийн газрыг тэргүүлэх Ерөнхий […]

MUONTV.jpg

2017-09-25 14:48
МҮОНТВ-ийг Сүхбаатарын одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжих түүхэн замыг нээж, эх орныхоо хөгжлийн түүхийн хагас зууныг хамтдаа бичилцэхдээ олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн тэнцвэртэй, бодит мэдээ мэдээллийг шуурхай хүргэж, үндэсний өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсийн хөтөч болсон тус телевизийн үе үеийн ажилтан, албан хаагчид, […]

MAN-2017-2.jpg

2017-09-25 14:38
МАН-ын бага хурал намын дарга М.Энхболдын илтгэлээр эхэллээ. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах энэ хуралд Удирдах зөвлөл Н.Энхболд, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нарыг өрсөлдүүлэхээр болжээ. Удирдах зөвлөл тэдний хоёрыг нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Бага хурал дээр санал хураалт явуулахаар ярилцсан ч энэ асуудлаар тохиролцож чадаагүй учраас гурван нэр дэвшигчийн нэр Бага хуралд орж иржээ.

munkh-orgil.jpg

2017-09-25 12:53
Азийн улс орнуудын хөгжил, бодлогын зангилаа асуудлуудыг хэлэлцдэг “Азийн ирээдүй” форум өнгөрсөн зургадугаар сарын 5-6-ны өдрүүдэд Токио хотноо  болсон. Энэхүү форумд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал, хөгжлийн зорилт, Ази, Номхон далайн бүс нутагт явуулж буй гадаад бодлого, үйл ажиллагаа, тус бүс нутгийн хөгжил, төлөвийн талаарх манай улсын байр суурийн […]

MAN-2017-1.jpg

2017-09-25 10:57
Хавар л голдуу бужигнадаг Монголын улс төр улирал “андууран” намар буцалж байна. Намрын халуун өдрүүд дуусах болохгүйг шинэ Ерөнхий сайдын томилгоо, Засгийн газрын бүрэлдэхүүн, МАН-ын Бага, Их хурлууд гээд удахгүй өрнөх үйл явдлуудаас таамаглаж болохоор байгаа юм. Хамгийн сонирхолтой нь энэ намрыг улс төрийн хувьд хэт халалттай болгож байгаа хүчин зүйл нь УИХ-д 65 суудалтай […]

MAN-9.jpg

2017-09-25 10:36
МАН-ын тухай ярихад цаг, цаасны гарз биз ээ. Энэ нам хүссэн хүсээгүй Монгол Улсын сүүлийн 100 жилийн түүхтэй холбоотой. Сайнаар ч, муугаар ч хэлүүлсээр түүхэн үүргээ гүйцэтгээд ирсэн Монголын хамгийн том нам юм. Тэр утгаараа МАН-д болж буй үйл явц байнга олны анхаарлын төвд байдаг юм. Энэ удаад улам илүү байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар […]

enkhbold-3.jpg

2017-09-25 10:17
Өнөөдөр (2017.09.25) МАН-ын бага хурал болно. Энэ Бага хурлаар Их хурлаа хуралдуулах тов болон төлөөлөгч сонгох журам, мөн Ерөнхий сайд магадгүй Намын даргаа сонгоно. Мэдээллийн хэрэгслээр явж буй мэдээг дүгнэх юм бол У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин нарын дуэль болох нь. Ө.Энхтүвшин. Намын дарга, олон жил төрийн өндөр алба хашсан ч түүний шийдэмгий бус, хэн нэгний далбаан дор […]