УИХ дахь МАН-ын бүлэг 14:30 цагт (2017.10.20) хурал зарласан байна. Өчигдөр УИХ Засгийн газрын гишүүдийг томилж дуусан, УИХ-ын дэд даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн. МАН-ын бүлэгт одоо УИХ-ын дэд даргыг томилох, сайдаар томилогдсон Байнгын хороодын дарга нарын орны хүнийг шинээр сонгон томилох асуудал үүссэн байгаа. Бүлгийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцэх талаар эх сурвалжууд мэдээлж байна.