ZG-5.jpg

2017-10-30 16:18
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш Дэлхийн банк хамтран ажиллаж бодлогын болон хөрөнгө, санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас олгосон зээл эдийн засгийн хүндрэлийг […]

bilegt-1.jpg

2017-10-30 13:52
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон өдгөө МАН дотор “32-ын бүлэг” гэгдэх болсон гишүүд АТГ-ын дарга, Тэргүүн коммисар Х.Энхжаргалыг албан тушаалаас нь буулгахаар хэлэлцэж байгаа тухай хэвлэлээр шуугиад эхэллээ. Хамгийн гол нь, энэ шийдвэрийн гол учиг нийгэмд шударга ёсыг тогтоохын тулд АТГ-ын даргыг солихоос өөр аргагүйд хүрсэн хэмээх тайлбарт оршиж байна. Гэвч АТГ-ын […]

said-1.jpg

2017-10-30 13:48
У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын түрүүч ажлаа аваад долоо ч хонолгүй бүдэрч, Засгийн газраа ичээж эхэллээ. Энэ танхимд Н.Энхболд, Д.Цогтбаатар, Г.Занданшадар нарын МАН-ын урдаа барьдаг часхийсэн гишүүд багтсан. Гэвч үг, үйлдэлээрээ алдаа хийсэн сайд нар нь танхимынхаа онооноос зулгаах маягтай болов. Сайд нарын болчимгүй үг, үйлдэл хэтэрвэл У.Хүрэлсүхийн танхим оршин тогтнох хугацаагаа тоолуулах муу үр дагавартай […]

HURELSUH-4.jpg

2017-10-30 12:12
Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар зүү орох зайгүй нөхөрлөх болсон нь олны нүдэнд аль хэдийнэ ил тод болсон зүйл. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш олны ярианд хэвшил болгох гэж зүтгэсэн “Монгол ялна” уриа лоозон тэдний нөхөрлөлийн тангараг байсан бололтой юм. Энэ холбоо хэлхээ эрчүүдийн нөхөрлөл талаасаа донжлог харагдаж байгаа. Харин улс төрчдийн дотносол, үерхэл талаас ажихад […]

MUEH.jpg

2017-10-30 10:17
Ирэх арваннэгдүгээр сарын 8-9-нд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Их хурал товлогдоод байна. Харин энэ Их хурлын угтал ч юм уу тус байгууллагыг тойрсон элдэв хэл ам сүүлийн хэд хоногт эрчимжиж байна.  Уг нь байгаа үгүй нь барагтай бол мэдрэгдээд байдаггүй байгууллагын нэг нь  Монголын Үйлдвэрчний эвлэл. Өмнөх нийгмийн үед төв дөрвөн байгууллагын нэгээр нэрлэгдэж, эрхтэй дархтай, […]

Baasanhuu.jpg

2017-10-28 12:21
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өчигдөр (2017.10.27) МАХН болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн асуудлаар хийсэн мэдэээллийн онцлох мөрүүдийг түүвэрлэн хүргэж байна. Тагнуулын Ерөнхий Газрын дарга өчигдөр мэдээлэл хийсэн. Үүнийг би цочирдсон, албан тушаалаа өгөх нь хэмээн сандарсан гэнэн үйлдэл гэж харахгүй байна. УИХ-ын өнөөдрийн чуулган дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид нэр холбогдсон 42 […]

UIH-6.jpg

2017-10-28 11:56
УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр (2017.10.27) Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслүүдийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн мэдүүллээ. Төсвийн орлогын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ Төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан, төсвийн орлогын […]

gower-1.jpg

2017-10-28 11:44
Ерөнхийлөгч Х.Баттулга хэд хоногийн өмнө УИХ-ын даргад Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилсон УИХ-ын 2017 оны аравдугаар сарын 20-ны 58 тоот тогтоолд хориг тавьж байгаагаа мэдсэн. -2010 оны 6 дугаар сарын 25-ны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон […]

battulga-5.jpg

2017-10-27 17:21
ОУВС-ын хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар 2019 он хүртэл цалин нэмэхгүй байх амлалт авсан. Энэ нь цалингаа нэмүүлэх шаардлагыг хүчтэй өрнүүлж буй багш, эмч нарын цалинг нэмэх боломжийг эрх баригчдад олгохгүй байгаа. Гэсэн ч Засгийн газар 2017 оны улсын төсвийн тдотголд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох […]

shagnal-2017.jpg

2017-10-27 16:48
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жил, Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт болон […]