УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлаад байна. Хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгах үед МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Учир нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг өмнө нь бүлгийн гишүүд хэлэлцээд дэмжихээр болсон ч УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэх шатанд зарим гишүүдийн саналын зөрүүнээс болсон байна. Иймд тус бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах хүсэлт гаргасныг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авчээ.