Монголбанкны захирал асан Н.Золжаргалыг өнөөдөр (2017.12.01) яллагдагчаар татаж, 461 дүгээр ангид нэг сарын хугацаатай хорих АТГ-ын саналыг прокурор хүлээж авахаас татгалзжээ. Харин түүнд хязгаарлалт тогтоох Таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн саналыг баталж, Н.Золжаргалыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Түүнийг Төв банкны захирлаар ажиллаж байхдаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр гурван их наядыг үр дүнгүй зарцуулсан, бодлогын алдаа гаргасан гэх асуудлаар шалгасан гэх мэдээлэл байна.
2 comments
nasaar ni horiochee hulgaichuud
shorond baix estoi bailgui se sain shalgawal ix yum garna da