oboo.jpg

2018-01-29 11:44
Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээр сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзахаасаа өмнө “Шивээ овоо”-гийн нүүрсний уурхайгаар орж, үйл ажиллагаатай нь танилцав. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах эл уурхай нь Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэглээний 28.3 хувийг дангаар нийлүүлж, Монгол Улсын эрчим хүчний 70 хувийг үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50 гаруй хувийг хангадаг байна. Тус […]

enhtuya.jpg

2018-01-29 11:16
Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны эхнэр гэдгээрээ олон нийтэд танигдсан Ц.Энхтуяаг Иргэний зориг, ногоон намын дэд даргаар томилжээ. Тэрбээр тус намыг байгуулагдсан цагаас нь хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, санхүүжилтэд нь дэмжлэг үзүүлсэн гэх мэдээлэл бий. Ц.Энхтуяа, Х.Баттулга нар нь хэдийгээр тусдаа амьдардагч гэрлэлтээ албан ёсоор салгаагүй гэх яриа байдаг. Иймд ИЗНН-ын цаашдын улс төрийн бодлого […]

Tsagaan-sar.jpg

2018-01-28 15:03
Сар шинийн баяр дөхсөн  энэ үед иргэд буузаа чимхээд, бэлэгээ цуглуулаад завгүй байна. Монголчууд бид тахиаг үдэж нохойг угтахад ердөө 20 гаруй хоног үлджээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд цагаан сарын баяраар  буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан байдаг. Энэ жилийн цагаан сарын шинийн 1,2,3 хоёрдугаар […]

bataa-1.jpg

2018-01-28 14:46
Ерөнхийлөгч Х.Баттулга Германы Магдебург хотод 1990 онд найзтайгаа явж байх үед неонацистуудтай тулгарч, аюулд өртөх шахжээ. Золоор тус хотын оршин суугч Гриелийн гэр бүлийнхэн тэднийг аварч, гэртээ авчирсан байна. Ерөнхийлөгч Х.Баттулга амийг нь аварсан Питер болон Бригитте Гриель нарт мэнд дэвшүүлж талархлаа дамжуулжээ. Түүний мэндийг Монголын Элчин сайд Дамбын Ганбат энэ долоо хоногт өөрийн биеэр […]

ih-hurliin-darga.jpg

2018-01-26 16:00
Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, […]

tulgaaa.jpg

2018-01-26 10:45
Ерөнхийлөгч Х.Баттулгын орон нутгийн иргэдтэй хийх уулзалт Дорнод аймагт үргэлжилж байна. Төрийн тэргүүнийг аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Засаг дарга М.Бадамсүрэн нар угтаж, Тусгаар тогтнолын талбайд хүндэт харуул жагсав. Мөн Ерөнхийлөгч нутгийн удирдлагын ордонд аймгийн удирдлагуудтай уулзаж, аймаг, орон нутгийн асуудлаар санал солилцлоо. Дорнод аймагт өнөөдрийн байдлаар 14 сумын 66 багт 24 мянган өрхөд 79.5 мянган […]

nymaa.jpg

2018-01-26 10:32
Монголчуудын тансаглалыг унаж байгаа төмөр хөлөг, үнэтэй гар утсаар нь таньж болно. Саяхан УИХ-ын гишүүн Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 350 сая гаруй төгрөгийн үнэтэй, ойролцоогоор 50 сая төгрөгийн тоноглолтой гэх “Лексус 570” автомашин хөлөглөдөг болохоо хүлээн зөвшөөрчихлөө. Энэ тухай тэрбээр “Саяхан манай яамныхан хуучин машинуудад зохицуулалт хийж, нэг машин авсан. Тэр машиныг би унаж […]

nnna-1.jpg

2018-01-25 14:45
Өнөөдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр  “Эхнэрийнхээ эзэмшлийн амралтын газарт төсвийн 109 сая төгрөгөөр засвар хийлгэсэн” эрүүгийн хэргийг шалгаж байгааг мэдээлэв. Уг хэргийн холбогдогч нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батсайхан аж. 2015 оны аравдугаар сард уг албан тушаалд хэл ам дагуулан томилогдсон ч жил гаруйхны дараа суудлаасаа буусан. […]

570.jpg

2018-01-25 14:01
Хууль зүйн яамны байрны гадаа байх  0101 УБҮ улсын дугаартай, хар өнгөтэй “Лексус 570” маркийн автомашины зураг олон нийтийн сүлжээнд анхаарлын төвд байна. Хуульзүйн яамны гадна байсан учраас сайд Ц.Нямдоржийн унаа гэх мэдээлэл тархаад буй. Тэгвэл энэ мэдээлэл үнэн гэдгийг Ц.Нямдорж сайд өөрөө хүлээн зөвшөөрлөө. Уг машиныг Засгийн газрын авто баазаас хэдхэн хоногийн өмнө сайд […]

tulgaa.jpg

2018-01-25 12:17
АТГ-аас нэр бүхий улстөрчдийн холбогдсон хэргүүдийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Цахим сүлжээнд “Бандааш” нэрээрээ олонд танигдсан УИХ-ын гишүүн Д.Гантулгын холбогдсон хэргийг Прокурорын байгууллага АТГ-т шилжүүлж, мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ. Тус байгууллага Д.Гантулгаас байцаалт авч эхэлжээ. АТГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсийн ажилтан Т.Мөнхтунгалагийн яриснаар МХЕГ-ын газар болон хэлтсийн дарга нарт холбогдох хэрэг шалгагдаж дуусаж байгаа ойрын хугацаанд […]