АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн эргэлт буюу ротацийн сонгууль энэ өдрүүдэд явагдаж байна. Харин ротацид орж байгаа АН-ын гишүүдийн нэрс энэ намд ихээхэн яриа хөөрөө дэгдээгээд байгаа юм.
АН-ын Дотоод сонгуулийн хорооноос зарласан ротацид орж байгаа Үндэсний бодлогын хорооны гишүүдийн дунд Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Н.Батбаяр, Д.Дорлигжав, Х.Тэмүүжин, Ч.Энхтайван, Да.Ганболд нар бий.
Э.Бат-Үүл Хан-Уул дүүргээс, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг хоёр Баянзүрх дүүргээс, Н.Батбаяр Архангай аймгаас, Д.Дорлигжав Увс аймгаас, Х.Тэмүүжин Төв аймгаас, Ч.Энхтайван, Да.Ганболд нар Хэнтий аймгаас Үндэсний бодлогын хороондоо сонгогдсон.
Энэ намын лидерүүд гэгддэг энэ хүмүүсээс гадна Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү Соёмбо, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх асан Ч.Өнөрбаяр, “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяр, Сангийн сайд асан Б.Болор нарыг ч үүнд багтжээ.
Энэ нь АН-ын дарга С.Эрдэнийн тэргүүлдэг “Шонхор”-оос бусад фракцын дөнгүүр гэсэн бүгд намын удирдлагаас шахагдаж байна гэсэн үг.
Чухамдаа энэ нь “Шонхор” ба бусад фракцууд гэсэн талцлын суурийг тавьсан гэсэн үг. Тиймээс “АН Эрдэнэ вангийн хошуу болчихлоо” гэх яриа түймэр шиг явж байна.Улмаар үүнд эмзэглэсэн фракцууд нь сүүлийн хэдэн өдөр энд тэнд цуглаж хуралдаад сүйд болж байгаа гэнэ. Тэд “…С.Эрдэнэтэй үзэлцэнэ” гэцгээж буй юм.Эндээс үзэхүл, ойрын үед АН-д ширүүхэн тулаан тэмцэл өрнөх шинж нэгэнт бүрджээ.
Гэхдээ энэ бол АН-д өрнөж буй, цаашид үргэлжлэх үйл явцын зөвхөн нэг талын үзэл бодол, тэднээс гарч байгаа мэдээлэл юм.
Харин АН-ын дарга С.Эрдэнийн талаас харвал арай өөр дүр зураг харагдаад байна. Шуудхан хэлэхэд, С.Эрдэнэ туйлын зөв ажил хийж байгаа юм.
АН-ын шинэ дүрмийн дагуу улаа эргэтэл явж сонгогдсон ямар ч дарга ийм л арга хэмжээ авах байсан. Хэн нь ч ялгаагүй С.Эрдэнэ шиг ийм цэвэрлэгээ хийж дарга шиг дарга байх болно.
Ер нь бол АН-ынхан өөрсдөө л С.Эрдэнийг даргаараа сонгосон. Ингэж ротаци явуулах дүрмийг АН-ынхан л бас өөрсдөө баталсан. Тийм учраас АН-ынхан С.Эрдэнэдээ ингэж ажиллах боломжийг нь олгох ёстой. Хэрвээ С.Эрдэнэ ийм алхам хийхгүй Н.Алтанхуяг шиг “бүгдээрээ хамтдаа, эв нэгдлээ бодож” явбал түүн шиг л хувь заяаг эдлэх болно. Н.Алтанхуяг яасныг С.Эрдэнэ байтугай энгийн иргэд ч мэдэж байгаа.
2012 оны УИХ-ын сонгуульд АН бараг л ялсан даа. Тэгээд Засгийн газраа бүрдүүлж, АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсон.
Ингээд албан тушаал, эрх мэдлийн хуваарилалт хийж эхэлсэн. Явсаар Н.Алтанхуяг Монголын төр хэмээх асар том бялууг хуваах “хутга”-ыг л барьж зогссон болохоос биш “Алтангадас” фракцын тэргүүн төдийхөн л эрх мэдэлтэй үлдсэн байдаг.
Н.Алтанхуяг хэдийгээр Монгол Улсын Ерөнхий сайд байсан ч эдийн засгийн томоохон хөрөнгө оруулалт, хүнд үйлдвэртэй холбоотой асуудлыг МҮДН-тэй, төмөр зам, дэд бүтцийн асуудлыг МоАХ-тай, боловсролын салбарыг “Нэг ардчилал”-тай, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар, уул уурхайн талаар “Шонхор”-той ярьж тохирч байж дараагийн шийдлээ гаргадаг фракцын тэргүүнүүдтэйгээ ижил тэнцүү эрх мэдэлтэй Ерөнхий сайд болсон.
Энэ бүхнийхээ гайгаар Н.Алтанхуяг хоёр жил гаруй ажиллаад л огцорсон. Бас болоогүй, Ерөнхий сайд байхад нь түүний ахлах зөвлөхийг барьж хориод ял оноосон.
Засаг бариагүй, улс төрийн гудамжинд байсан АН төрийн эрхэнд гарсан АН хоёрын ялгааг Н.Алтанхуяг ингэж ойлгосон байх.Ерөөс энэ бүхэн Н.Алтанхуягийн намдаа нэгэнт оршин тогтносон фракцуудыг эрх мэдлийн тэгш хуваарилалтын дор байлгах гэснээс үүдэлтэй алдаа нь болсон юм. Харин одоо АН-д С.Эрдэнийн цаг урсаж эхлээд байгаа.
АН-ыг 2020 оны сонгуульд яаж оролцуулах, ялалт ялагдлын алийг үүрүүлэх нь С.Эрдэнээс л шалтгаална гэсэн үг. Ингэхээр АН-ын түүхэн дэх цоо шинэ аргачлалаар хийсэн сонгуулийн дүнд намын дарга болсон С.Эрдэнийн хувьд өөрийн цаг хугацааны түүхийг ч шинээр бичих хэрэгтэй болж байгаа юм. Тиймээс С.Эрдэнэ өөрийнхөө ажиллах бололцоог хангах хэрэгтэй. Тэгээд ч С.Эрдэнэ АН-ын хувьд шинэ хүн биш. Энэ намын сайн, муу хэлэгдэж ирсэн лидерүүдийн л нэг.
АН дахь олон фракцуудын дунд намын даргын засаглал хэрхэн нурж унадаг болохыг тэр маш сайн мэднэ. Тэгэхээр өөртэйгөө намын даргын албан тушаал, АН ирэх сонгуульд ялбал засгийн эрхийг хуваан эзэмших “дайсан”-уудаас тэр салах нь тодорхой юм. Тэгээд ч түүх нь хэлж өгөөд, сануулаад байгаа нам дахь олон фракцын гайг С.Эрдэнэ таслахаар зүтгэлээ гэж харагдаж байна.
Нөгөөтээгүүр, эзний алба ээлжтэй гэдэгчлэн С.Эрдэнэ муу ажиллаж, 2020 оны сонгуульд намаа унагавал дүрмийн дагуу даргын сэнтийгээс ховхорч, дараагийн дарга сонгогдоод л гараад ирнэ.Тэгэхээр С.Эрдэнийн энэ үйлдэлд АН-ынхан эмзэглэх хэрэггүй юм.
Магадгүй, энэ нь АН-ын хувьд түүхэн ротаци байж мэднэ. Юу гэвэл, эндээс АН-ын “цус шингэрэх” эхлэл тавигдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн дараа АН-ын удирдлагад залуус гарч ирэх зам засагдаж байна гэсэн үг. Эцэст нь хэлэхэд, хаанаас нь ч харсан С.Эрдэнийн л зөв байж таараад байгаа юм.
Эх сурвалж:
9 comments
АН нам болооогүй нийтлэг тогтсон үзэл байхгүй хэдэн хүн хувийн тоглолт хийж бусдыг хошигруулж албан тушаалд гарч мөнгө идэж улсыг хохироодог зөгийн үүр шиг л юм байна шүү дээ……………………………………..энэ тэгээд ардчилал юм уу??????????????????????????????????
Ийм ардчилал улс,эх орон, жирийн ардад сүйрэл авчирч байна. Намын удирдагч нэртэй ухнууд,
тэдний үр төлүүдэд л ашигтай байдаг юм байлгүй дээ ………..бөөн хаос …………….сүйрэл………..
Бат Үүлээс бусад нь байдлыг харж байгаад, баттай болохоор нь “улс төр”-д орж шороо хөдөлгөж яваа. Харин Бат Үүл ухаантайдаа биш тэнэгтээ ийм үйлдэл хийсэн. Тэнэг хүн тэхий дундуур гэхчээр. Бүгд л зүгээр л сайхан амьдархыг хүссэн хөндүүд. Хэлснээсээ эсрэг зүйл л хийж ирсэн нөхдүүд дээ
Эрдэнэ вангийн хошуу өргөжиж баыйна даа.
ed nar butexgyiee, yaj ch uurchlugduud, nemegdxuunii bairiig solisnoor niilberiin chanar uurchlugduxgyi shu de ungursun 4 jiliig sn sanax xeregtei, ug ni xeden sxan chadaltai zaluuchuud bii shu xet uls turjduggyi uls ex ornoo gesen setgeltei, odoo ter batuul nuul bolidooo goridchixson aan,
er ni bol zasaglaj chaddaggyi, dampuuruuldag ayul bnaa, tegeed nuguu muu MAN ni zailuul neg yum togtoon baridag uxaantai,
Эрдэнийн ЗӨВ ер нь ингэж бөөс хуурс хир буртагнаасаа салах нь туйлын зөв алхам дамаан тэр БААБАР ГОНЧИГДОРЖ АМАРЖАРГАЛ ТЭМҮҮЖИН БАТ ҮҮЛ мэтийн нөхөдүүд
ЕР НЬ АРДЧИЛАЛ НЭРТЭЙ ХЯТАД АМЕРИКИЙН БӨГС ДОЛООГЧ МОНГОЛОО НАЙМААЛАГЧ НАР ОДОО ТЭР ШОРОН РУУГАА Л МАРШ ЭЛБЭГДОРЖ БОЛ МОНГОЛЫГ ГАДНЫХАНД ХУДАЛДАГЧ ТҮҮНД ИОНГОЛ ОРОН МААНЬ БИШ ХАРИН МӨНГӨ АЛТ НЬ ЧУХАЛ ЯМАР УЛСЫН ЕРАНХИЙЛӨГЧ НЬ ИЙМ УРВАГЧ АРЧААГҮЙ БАЙДАГ ЮМ БЭ УРААНТ АРД МИНЬ ХЭЛЭЭД ӨГӨӨЧ ҮЙЛИЙНХЭН ҮРИЙГ АМЬДАА ЯАЖ БАРНА АА
зөв