Чингис хааныг доромжилсон сэтгүүлийг буцаан татлаа

Японы Шогакукан компани сар тутам эрхлэн гаргадаг Корокоро комик сэтгүүл ёсзүйгүй үйлдэл гаргасныхаа төлөө монголчуудаас уучлал гуйж, сэтгүүлээ эгүүлэн татлаа. Энэ сараас эхлэн худалдаанд гарсан тус сэтгүүлд Чингис хааны духан дээр эр хүний бэлэг эрхтэн бүхий дүрс зурсан нь гадаад дахь монголчуудыг дургүйцлыг хүргэж, эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргэсэн.
Шогакукан компани худалдаанд байгаа бүх сэтгүүлээ эргүүлэн татаж, худалдаж авсан хүмүүст төлбөрийг нь буцааж олгохоор болоод байна. Энэ мэдэгдэлдээ тэд “Чингис хааныг хайрлаж, хүндэтгэдэг бүх хүнээс уучлал гуйж байгаа”-гаа дахин илэрхийлжээ.