Өнөөдөр улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр 2 хэмийн дулаан байна.Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарах тул хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 0-5 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
2018 оны 03 дугаар сарын 10-наас 03 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв- 11-12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бага зэргийн цас орно. Салхи 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 2-7 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.