zasag.jpg
2019-06-28 10:15
Засгийн газар өнөөдөр хуралдаж байна. Өнгөрсөн Лхагва гаригт хуралдах байсан ч гишүүд тойрогтоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн танилцуулах уулзалттай байсан учраас ийнхүү өнөөдөр хуралдаж байгаа юм. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдааны эхэнд Чингис хааны музей байгуулахыг ирэх долоо хоногийн хурлаар хэлэлцүүлж батлуулахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болголоо. Энэ оны дөрөвдүгээр сарын […]

chuulgan1.jpg
2019-06-27 09:54
УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулж, өнгөрсөн долоо хоногоос гишүүд тойрогтоо ажиллан чуулганыг түр завсарлуулаад байсан. УИХ-ын завсарлага өнөөдөр дуусаж, гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээ үргэлжлүүлэхээр болж байна. Ингэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг маргааш хуралдаж, гишүүд тойрогтоо ажилласан мэдээллээ танилцуулах аж. УИХ-ын […]

battulga-1.jpg
2019-06-27 09:45
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.06.26/ Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зарлиг гаргалаа. Үүнд Улсын дээд шүүхийн дөрвөн шүүгч багтжээ. ЗАРЛИГТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар […]

04-22.jpg
2019-06-26 14:48
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг энэ сарын 18-нд дуусгаж, үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэн. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд тус тусын сонгогдсон тойргуудад ажиллаж сонгогч, иргэдтэй уулзан санал бодлоо хуваалцаж байна. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн сонгогдсон 59-р тойрог болох Нийслэлийн Сүхбаатар, Багануур дүүргийн найман хорооны 500 шахам иргэдтэй уулзан […]

photo.jpg
2019-06-26 12:05
Монгол Шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Н.Жамсран нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, […]

09-7.jpg
2019-06-26 11:36
УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг өчигдрөөс эхлүүллээ. “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы захирамжаар гурван […]

07-11.jpg
2019-06-26 11:23
Хуульч Б.Энхбаяртай ярилцлаа. -УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг албан ” ёсоор дэмжсэн. Таны хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөл байдал бүрдсэн гэж үзэж байна уу? -Шинэ Үндсэн хууль батлагдаад 27 жил болсон. Тэрний өмнө 1990 онд БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийгдэж анхны Ерөнхийлөгчийг парламентаасаа томилдог зүйл орж байсан юм. Парламентаас […]

06-15.jpg
2019-06-26 11:18
Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга З.Энхболд өнөөдөр АТГ-т очиж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар гэрчийн мэдүүлэг өгчээ. Үүнийхээ дараа тэр олон нийтийн ФБ сүлжээнд лайв хийж цацлаа. -Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа, тухайн үеийн УИХ-ын дарга намайг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэсэн ийм мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д мэдэгдэлгүй авчихсан энэ […]

батялалт.jpg
2019-06-25 16:39
Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудаад буй Хуульч судлаач Х.Бат-Ялалт өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр өөрийнхөө гүтгэгдэж буй талаараа ярьсан бөгөөд Ц.Нямдоржийг огцортол тэмцэхээ болихгүй гэдгээ албан ёсоор зарлав. Үргэжлүүлэн ярихдаа: “Шүүх гэдэг бол Монгол улсад шинэ салбар биш, гэвч “гар хүрдэггүй” салбар мөн. Өнөөгийн биеэ үнэлэлт, хар тамхидалт хэрээс хэтэрлээ. Сонгогчид […]

456574.jpg
2019-06-25 15:42
УИХ-ын үйл ажиллагаа түр хугацаагаар “завсарлаж”, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг сонсч байна. Хуваарийн дагуу УИХ-ын үйл ажиллагаа зургадугаар сарын 27-ны өдөр эхлэх бөгөөд ажлын хэсэг, намын бүлгийн хуралдаанаар эхлэх юм. Ажлын хэсгийн бэлтгэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм байна. Ийнхүү чуулганы хуралдааныг долдугаар сарын 5-нд хаахаас өмнө […]